“Монгол шатар 9999” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.12.01

Я.Санжмятав: Аливаа зүйлд дүн шинжилгээ хийх чадварыг шатрын спорт олгодог

Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд “Монгол шатар 999” тэмцээний 11-20 байр эзэлсэн 100 шатарчин дөрвөн шилдэг шатарчинтай зэрэг тоглолтыг хийлээ.

“Монгол шатар 9999” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэх сэтгэн бодох чиглэлээр, тэвчээр суулгах аливаа зүйлд дүн шинжилгээ хийх чадварыг шатрын спорт олгодог.  Цаашдаа шатрын спортод хүүхдүүдийг сонирхолтой болгох чиглэлээр олон талт ажлуудыг Монгол даяар Дэлхийн шатрын холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа”гэлээ.

 Зохион байгуулагчдын зүгээс шилдэг 100 шатарчинг гадаад оронд амарч үеийн шатарчидтай тоглох боломжийг олгож байгаа аж. 

    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү