Ахмад багш нарыг шагнав
Монголын ахмад багш нарын холбоо
2014.12.25

Ахмад багш нарыг шагнав

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын ахмад багш нарын холбооноос “Ахмадуудад халамж анхаарал тавьдаг бүх шатны боловсролын байгууллагын тэргүүний удирдах ажилтан шалгаруулах” болзолт уралдааныг зарласан билээ.

Энэхүү уралдаанд шалгарсан ахмад багш нарын холбоо, зөвлөл, тэргүүний багш нарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр шагнал гардуулсан юм. Уралдааны шилдгээр Налайх дүүргийн Ахмад багш нарын холбоо, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн холбоо, гуравдугаар байрыг Увс аймгийн Ахмад багш нарын холбооныхон тус тус эзэллээ.

Харин ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн дэргэдэх Ахмад багш нарын холбоо, зөвлөлийн төрөлд нэгдүгээр байрт Хэнтий аймгийн Хан-хэнтий цогцолбор сургуулийн зөвлөл шалгарав. Энэ үеэр “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг нийслэлийн 67 дугаар сургуулийн ахмад багш Ч.Загдсүрэн, 31 дүгээр сургуулийн ахмад багш Д.Доржпүрэв нар хүртсэн юм. Түүнчлэн МАБНХ-ны дээд шагнал “Багшийн гавьяа” одонгоор Хан- Уул дүүргийн Насан туршийн боловсрол төвийн ахмад багш Н.Цэрмаа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ахмад багш Ж.Далай нарыг шагналаа.