Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдийн сургалт эхлэв
Монголын жүдо бөхийн холбоо
2015.01.07

Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдийн сургалт эхлэв

Монголын жүдо бөхийн холбооноос энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх баасан гарагт эхлүүлэхээр болсон байна.

Тэмцээнд өрсөлдөх аймаг, клубээс оролцох тамирчид, дасгалжуулагчдад олон улсын шинэчлэгдсэн дүрмийг   танилцуулах хэрэгжүүлэх үүднээс гурав хоногийн хугацаатай сургалт эхлүүлжээ.

Энэхүү сургалтад хот хөдөөгийн 45 шүүгч, 50 гаруй дасгалжуулагч хамрагдаж байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2010 онд хөл авах, хонгодох мэхийг хориглосон.

Харин манай улсад болж буй зарим нэгэн тэмцээн хуучин дүрмээр явагддаг тул одооноос ямар ч тэмцээн олон улсын жишгийн дагуу явагдана гэдгийг Монголын жүдо бөхийн холбооны төлөөллүүд онцолж байлаа. Мөн энэхүү сургалтын үеэр үндэсний шигшээ багийг тамирчид дэвжээний сургалтад хамрагдлаа.