Д.Ганхуяг: Нэг овогт багтаж байгаа орнуудын хувьд дэмжихийг хүсч байгаа юм билээ
2010.07.01

Д.Ганхуяг: Нэг овогт багтаж байгаа орнуудын хувьд дэмжихийг хүсч байгаа юм билээ

Японоос Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн ар гэрийн холбооныхон манайд ирээд байгаа юм байна. Тэд манай төр засгийн зарим төлөөлөгчидтэй уулзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.

-Японоос хулгайлагдсан иргэдийн ар гэрийн холбооныхны манайд ирсэн гол зорилго нь юу байсан юм бэ. Энд ирээд чухам манай талаас ямар хүмүүстэй уулзсан бэ?

-Энэ хүмүүс олон оронд очиж хүний эрхийг зөрчихгүй байх талаар ярьж, хэлж дэмжлэг хүсч явсан юм билээ. Тухайлбал, Солонгос болон АНУ-ын Конгресст үг хэлж байсан. Харин энэ удаад манайд ирээд байгаа юм. Хойд Солонгостой манай улс сайн харилцаатай учраас тус улсын удирдлагуудад хүний эрх зөрчсөн асуудлыг эерэгээр ойлгоход нь манайхыг тус дэм болохыг хүссэн. Монгол, Япон улс адилхан Азийн орнууд. Нэг овогт багтаж байгаа орнуудын аль нэг нь иргэдээ хулгайд алдаад зовж зүдэрч байгаа учраас дуу хоолойгоо нэмэрлэхийг гуйж байгаа юм билээ. Энэхүмүүс Гадаад харилцааны яамныхантай уулзсан.

-Манайх ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын төр энх тайван, аюулгүй байдлыг эрхэмлэдэг. Тэгэхээр мэдээж асуудлыг аль болох эерэг байдлаар шийдэгдэх ёстой гэж үзэж байгаа. Хүний эрх зөрчсөн, ёс бус үйл ажиллагаа намжаасай гэж хүсч байгаагаа, тэдний хүсэлтийг хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.