2009.05.21

Тойргийн 4000 гаруй иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2009 оны 3-р сарын 4 өөс 12-ны өдрүүдэд сонгогдсон тойрог болох ГАА-т ажиллаад ирлээ. Энэ хугацаанд нийт Жаргалан, Тайшир, Дэлгэр, Шарга, Бигэр, Халиун, Хөхморьт, Баян-Уул сумдаар орж ард иргэдийн амьдрал, хаваржилтын байдалтай танилцаж, оролцоогоор 4000 гаруй иргэдтэй уулзаж, ярилцаад ирлээ.

Уулзалтад ард иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцсон бөгөөд аймаг орон нутаг, улс орны хөгжлийн болон зах зээлийн эдийн засаг, хямралын талаар өргөн асуулт асууж хариулт авч байлаа. Газар тариаланг сэргээх Атрын 3-р аяны хүрээнд олон ажлуудыг хамтран ажиллахаар болов.

Эрхэм гишүүнтэй хамт МУГЖ цол авсан Х.Болормаа, СТА С.Ганзориг нар хамт явж хөдөө орон нутгийн иргэдэд дуу хуурын бэлэг барилаа.

МУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит марш тактикийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Энэ нь аймгийн хэмжээнд анхны тэмцээн болсон бөгөөд олон байгууллагууд оролцлоо.
Мөн энэ үеэр Ахмад дайчидтай уулзаж гарын бэлгээ гардуулан өгсөн байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Аймгийн төвд МУГЖ цол авсан Х.Болормаа, СТА С.Ганзориг дуучдын тоглолтыг зохион байгуулж тоглолтын орлогыг өрх толгойлсон 88 ээжүүдэд хуваан гардуулан өгсөн нь Алтайчуудыг маш ихээр баярлууллаа.

Хөдөө орон нутагт аймгийн удирдлага болон ард иргэдийн төлөөллийг оролцуулан телевизийн шууд нээлттэй нэвтрүүлэг зохион байгуулж УИХ, ЗГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж ард иргэдийн асуултад хариулсан явдал нь өвөрмөц ажил болсон байна.

Алтайн хавар морины уралдаан уламжлал болон 3 дахь жилдээ зохион байгуулагдаж Азарга, их нас, соёолон насны морьд уралдсан байна.

Мөн энэ үеэр сайхан хөөрөг шалгаруулах уралдаан болж Хаш, Гартаам, Манан хөөрөгнүүд зэрэг 60 аад хөөрөг тавигдсанаас төрөл тус бүрээр нь хамгийн сайхныг нь шалгарууллаа. Энэ уралдаан уламжлал болон зохиогдох бөгөөд цаашид дуудлага худалдаа зохиогдох зэргээр өөрсдийн хөөргийг олонд таниулах ажил болж өргөжих юм байна.иргэдтэй уулзлаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.