2009.05.16

Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах болон хөрөнгө оруулах гэрээ байгуулав

Ж.Энхбаяр өөрийн тэргүүлдэг Алтай нутгаа гэсэн сэтгэл зүтгэлтэй залуучуудыг нэгтгэсэн “Алтайн-Эрин” сан ТББ байгууллага нь аймгийн нэгдсэн эмнэлэгтэй Хамтран ажиллах болон хөрөнгө оруулах гэрээ байгуулж, нийт 7 250 000 төгрөгийн санхүүжилтийн хүрээнд тус эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн нэг авто машины хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтаар нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй багийг аймгийн нийт иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилго тавьсан нь зохих үр дүнгээ өгч байна.

Ингэж нэгдсэн эмнэлэгт орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн авто машинтай болсон явдал бол эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн эрүүл мэндийн байдалд нарийвчилсан судалгаа хийх, иргэдийн дунд зонхилж буй өвчин, өвчлөлийн байдлыг тогтоож, тэдгээрээс урьчлан сэргийлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, мөн тухайн бүс нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, аймгийн эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад туслах зорилгыг тус тус агуулж байгаа болно.

Мөн сан энэхүү гэрээний хүрээнд нэгдсэн эмнэлгийн эмч, ажиллагсад интернэтийн орчинд ажиллах боломжтой, мэдээллийг түргэн шуурхай олж авах, компьютерийн хэрэглээний програм хангамжид сургах зорилгоор орчин үеийн иж бүрэн 4 ширхэг компьютер бэлэглэж хүлээлгэн өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.