Т.Бямбаа: Авто замын салбар санхүүжилтгүй хүндхэн байна
11000 ажлын байрыг бүрдүүлдэг концессийн гэрээгээр ажил гүйцэтгэж их үүсвэр олоход хэцүү байгаа тул УИХ –аас их үүсвэр олж өгөхийг хүслээ.
Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа “2013 онд 947.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийг авто замын салбарт гүйцэтгэсэн . Харин 2014 онд 37 төсөл 465.2 төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Гэтэл 2015 онд 0%-ийн санхүүжилттэй байна. Авто замын салбарт тусгай зөвшөөрөлтэй 400 гаруй компани үүнээс 50 гаруй үйл ажиллагаа нь жигдэрсэн компаниуд байна.
Өмнөх Засгийн газрын үед 2500км зам барилаа. Энэ чинээгээр замчдын амьдрал үйл ажиллагаа илүү сайжирсан. 2015 оноос зам барихгүй болохоор замын компаниудын үйл ажиллагаа алдагдаж тоног төхөөрөмж, боловсон хүчин алдагдаж байна. 200 гаас дээш сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж ажиллахгүй зогсонги байдалд орно.
Авто замын салбарт үндсэн 8000 ажилтан бий нэмэлт 11000 гаруй ажлын байрыг бий болгож иргэдийн орлогыг бий болгодог ийм байгууллага. Энэ онд замын засвар арчлалтын мөнгө мөн адил хасагдаж орлоо. Энэ нь бас замчдын амьдрал үйл ажиллагаанд хүнд тусна”.