дизель станцын хүчин чадлыг нэмэгдүүлэв
Ж.Энхбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа л Говь-Алтай аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох, нутгийн иргэдийн амьдралыг тэтгэх, тэдний хүсэл шаардлагыг биелүүлэх боломжийг үргэлж эрэлхийлэн ажиллаж байгаа билээ. Олон жилийн турш ашигласан аймгийн дизель станц ард иргэд, албан байгууллагуудын цахилгааны хэрэгцээг хангаж чадахгүй, тоног төхөөрөмж нь хуучран, эвдэрч ашиглаж болохгүйд хүрсэн тул шинээр дизель генератор худалдан авах зайлшгүй шаардлага тулгараад байсан. Энэ үед аймагт 2 дизель станцыг олгуулахаар хөөцөлдөн, санхүүжилтийг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдүүлж чадсан билээ. Гэвч хоёр ширхэг дизель генератор авах санхүүжилтийн эх үүсвэр удааширч, аймгийн цахилгааны асуудал улам хүндэрч байсан тэр үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цаг алдахгүйн үүднээс /200 сая төгрөг/ өөрийн хөрөнгөөр уг генераторуудыг худалдан авч цахилгаан станцыг хэвийн ажиллагаанд оруулсан юм. Тухайн үед Н1N1 вирус улсын хэмжээнд нилээд хурдацтай тархаж, сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоож, ерөнхий боловсролын хичээлийг улс даяар телевизээр заан дамжуулж байх тэр үед Говь-Алтай аймаг нь цахилгаангүй, аймгийн хүүхдүүд хичээлийн программаасаа хоцорч байсан. Цаг алдалгүй цахилгааны асуудлыг шийдснээр хүүхдүүдийн оюуны хөрөнгө оруулалтыг дэмжсэн цаг үеэ олсон ажил болсон.
Видео мэдээ үзнэ үү