2010.10.01

Алтайчууд Чөлөөт цагаа өнгөрөөХ цэцэрлэгтэй боллоо

Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, хөгшдийн тухлах цэцэрлэг газар сайгүй хэрэгтэй байгааг улс орны хэмжээнд ярьж байгаа. Энэ шаардлагыг мэдэрсэн Ж.Энхбаяр гишүүн Алтайчуудынхаа эрүүл, амгалан тайван амьдралын тусын тулд хөшөө дурсгал, усан оргилуур, гэрлэн чимэглэл бүхий “Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн” ногоон байгууламжийг аймгийн төвд бүтээн босгож байна. Аймгийн 70 жилийн ойг угтсан энэхүү ажил нь аймгийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, аймгийн төвд ногоон байгууламж бий болгох, ард иргэдийн хүсэл сэтгэлд нийцсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болоод байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.