УИХ-ын гишүүд Мандал суманд ажиллаж байна
Сэлэнгэ аймаг Мандал сум
2015.02.25

УИХ-ын гишүүд Мандал суманд ажиллаж байна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар хөдөө орон нутагт ажиллаж байна.

Тэд энэ сарын 25-27-ны өдрүүдэд  Сэлэнгэ аймагт ажиллах юм. Тэд Боомтын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа болон Алтанбулаг чөлөөт бүсийн байдлыг газар дээр нь очиж танилцах ажээ.

УИХ-ын гишүүд өнөө өглөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиж, тус сумын иргэдтэй уулзсан байна. Мандлынхан Ноён уулын асуудлыг хөндөн тавьж,  Ноён уулыг дархан цаазтай болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иргэд нутгийн уул усаа хөндүүлэхгүйн тулд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт өргөдөл өгсөн бөгөөд  энэ асуудлыг шийдэхгүй бол ирэх сарын эхээр нийслэлд очиж, эсэргүүцэл илэрхийлнэ гэжээ.