АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд зочлов
2012.05.07

АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд зочлов

Өнгөрөгч баасан гаригт манай улсад АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Жеймс Миллер тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ. Түүнтэй хамт АНУ-ын БХЯ-ны асуудал эрхэлсэн сайд Дэвид Хелви хүрэлцэн ирсэн юм. Ноён Жеймс Миллер Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай уулзаж хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож цаашид зэвсэгт хүчний үйл хэрэг, Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх олон ажилд хамтран ажиллахаар боллоо. Тэд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцан бэсрэг наадам  үзэж сонирхсон юм. 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.