2012.05.01

Япон улс руу виз хүсэх журам өөрчлөгдлөө

Японы Элчин сайдын яамнаас виз мэдүүлэх журамд өөрчлөлт оруулж тус улсаас урилга явуулагчийн санхүүгийн баталгаа болгожурилга, батлан даалтын бичиг шалгадаг байсныг өөрчилж зөвхөн виз хүсэгч санхүүгийн боломжоо нотлох шаардлага тавих болсон байна. Виз мэдүүлэгч нь санхүүгийн боломжоо нотлох боломжгүй тохиолдолд урилга, батлан даалтын бичиг баримт шаардлагатай болох аж.

Мөн виз хүсэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг үзүүлэх юм байна. Виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх, визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэхээр болжээ.

Уг шинэчлэгдсэн журам өнөөдрөөс мөрдөгдөх юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.