Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийсэн ажлаа танилцуулав
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо
2015.03.04

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийсэн ажлаа танилцуулав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтын төсвийг  дүүрэг тус бүрээр авч үзвэл:

  • Баянгол дүүрэг - 1,557,800,000
  • Баянзүрх дүүрэг – 1,276,119,200
  • Сонгинохайрхан дүүрэг – 1,082,200,000
  • Сүхбаатар дүүрэг – 700,400,000
  • Хан-Уул дүүрэг – 733,000,000
  • Чингэлтэй дүүрэг – 992,100,000
  • Багануур дүүрэг – 193,000,000
  • Баганхангай дүүрэг – 29,100,000
  • Налайх дүүрэг – 262,300,000
  • Бусад – 7,836,600,000

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалтын нийт дүн 14 тэрбум 662 сая 619.2 мянган төгрөг байгаа юм. Харин Хотын шуудын 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 532 тэрбум 831 сая 729.8 мянган төгрөгөөр баталсан.

Хотын шуудын 2014 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардалд нийслэлийн төсвөөс 165 тэрбум 906 сая 191.8 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөнөөс 25 тэрбум 702 сая 22.4 мянган төгрөг, нийт 191 тэрбум 608 сая 214.2 мянган төгрөгийг зарцуулахаар баталжээ.