Төрийн оролцоо даатгалын салбарт хэрэгтэй юу
Бөмбөгөр ногоон театрыг дээр үед шатахад хүмүүс даатгалын чухлыг ойлгосон. Түүнээс хойш 80 жил өнгөрчээ. Аливаа улс орны санхүүгийн зах зээлийн гурван тулгуур чулуу байдгийн нэг нь даатгал. Үлдсэн хоёр нь банк, үнэт цаасны зах зээл.
Энэ гурван салбар харилцан уялдаатай, биен биенээ дэмжиж, зөв хөгжиж нь улс орны эдийн засгийн өсөлтөнд чухал ач холбогдолтой. Нэг талаас нийт иргэдийн 10 хүрэхгүй хувь нь даатгалд хамрагдаж байгаа нь тааруухан үзүүлэлт бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах шаардагатай ажээ.
Хорин жилийн өмнөөс өнөөг хүртэл даатгалын хорь шахам компани бий болж, зах зээл, хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.
Эх сурвалж: Монголын даатгагчдын холбоо, mia.mn
Манай улсын ДНБ-ийн нэг хүрэхгүй хувийг даатгалын салбар эзэлдэг. Асар том газар нутагтаа мөртлөө цөөн хүн амтай учир бизнесийн хүрээ хумигдал. Өнөөдөр даатгалын салбарт 17 компани, 24 зуучлагч компани, 17 хохирол үнэлгээний кормпани, 15 актуарч, 3400 даатгалын төлөөлөгч үйл аажиллагаа явуулж, эдгээрт нийтдээ 4000 гаруй хүн ажиллаж байна.
Даатгалын компаниудын нөөцийн сан 2013 онд 57,3 тэрбум төгрөг, даатгуулагчдад төлсөн нөхөн төлбөрийн хэмжээ 26,5 тэрбум төгрөгт, хүрсэн нь даатгалын салбарт гарсан эрдслийг хуваалцдаг, хурдацтай хөгжлийг дэмжиж чаддаг болжээ.
Төрөөс санхүүгийн зах зээлийг дэмжсэн дорвитой бодлого явуулахгүй
Төрөөс санхүүгийн зах зээлийг дэмжсэн дорвитой бодлого явуулахгүй байснаас болж банкны салбар дангаараа 95 хувийг бүрдүүлж байна. Ёстой л нөгөө доголон хөлтэй тахианы байшин шиг болчихсон. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, хөрөнгийн биржийг дэмждэггүй.
Гэвч урт удаан хугацааны томоохон төсөл хөтөлбөрүүд санхүүгийн бусад хэрэгслийг үгүйлж датагалын эрэлтийг үүсгэжээ.
Зайлшгүй нэг асуудал нь 2004 онд батлагсан даатгалын хуулиас эхлээд шинэчлэх ёстой. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл 11 жилийн дараа өөрчлөгдсөн учир эдийн засаг хөгжөөд гадны хөрөнгө оруулалтаар томоохон төслүүд хэрэгжихэд олон улсын компаниуд монголын гүйцэтгэгч нараас гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн даатгал шаарддаг. Гэтэл энэ төрлийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн акт байхгүй нь гол тээг, чөдөр тушаа болдог ажээ. Ингээд дотоодод шингэх даатгалын мөнгө гадагшаа урсчихдаг. Даатгалын салбарын нийт хөрөнгө 120 тэрбум байгаа нь маш бага үзүүлэлт, иймдээ ч нийтдээ 93 тэрбумын зах зээлийн 40 хувь нь гадагшаа явчихдаг.
Гэхдээ нэг талаас томоохон даатгалуудыг хийх санхүүгийн чадамж компаниудад байна уу. Чадамжтай болох нэг арга нь хөрөнгийн зах зээлийн хөгжил бөгөөд манайд хөгжөөгүйг хүн бүр мэдэж байгаа.
Төр өөрийгөө бодлогын түлшинд хууль эрх зүйн зохицуулалтаар даатгалын салбарыг тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа гэж үздэг. Даатгалын 10 гаруй хууль, жолоочийн даатгалын хуулийг нэрлэж болох юм.
Гэхдээ гадагшаа урсч буй давхар даатгалыг дотооддоо хэрэгжүүлэх
Даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ /тэрбум.төг/
ажлыг орхигдуулаад байгаа юм. Арилжааны даатгалын компаниуд өөрсдийн эрсдлээ гадны компаниад давхар даатгаж жил бүр хэдэн тэрбумыг гадагшаа урсгадаг. Үүний оронд нь төр нь үндэсний давхар даатгалын тогтолцог бүрдүүлвэл даатгалын салбарт маш том дэмжлэг болно гэж даатгалын компаниуд, мэргэжлийн холбоо үздэг.
Харин даатгалын салбарын хяналт шалгалт бодлогыг зангиддаг Сангийн яам төр хувийн хэвшлийн хийж чадахгүй байгаа үндэсний давхар даатгалыг хийх боломжтой гэж байсан. Компаниуд ч үүнийг хүсч байгаа учир Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зуун хувь төрийн өмчийн оролцоотой байх уу гэдэг асуудлыг судалж байгаа юм.
Төр зайлшгүй оролцох ёстой тодорхой төрлийн даатгалын хамгаалалтуудыг бий болгохоор ажиллаж, үүнд гамшгийн төрлийн даатгалуудыг төрийн оролцоотой хийхээр төлөвлөж байгаа мэдээллийг Сангийн яамнаас өгсөн. Гэхдээ томоохон даатгалын компанийн зүгээс заавал төрийг хүлээх шаардлагагүй бөгөөд өөрсдөө хамтарсан даатгалыг хийх санал гаргажээ.
Ямартай ч төр эхний ээлжинд малын индексжүүлсэн даатгалаар эхэлж хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийг байгуулсан. Энэ нь давхар даатгалын компани учраас арилжааны даатгалын компаниудтай өрсөлдөхгүй гэж байгаа ч компаниуд бас л эмээсээр байгаа юм.