Ц.Даваасүрэн: Намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.03.05

Ц.Даваасүрэн: Намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс төр яавал хариуцлагатай болох талаар тодруулав. Учир нь Засгийн газар нь, сайд нь буруу шийдвэр бодлого гаргасныхаа төлөө ямар ч хууль эрх зүйн хариуцлага үүрэхгүй байгааг олон нийт шүүмжилж байгаа билээ.

-Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Захиргааны ерөнхий хуулиуд нь бүгд төрийн хариуцлагыг шаарддаг. Гэтэл иргэний нийгмийн байгууллагууд төрд хариуцлага тооцох, хариуцлага хүлээлгэх механизм байхгүй гэж байна?

Манайд төрийн хариуцлагын талаарх хангалттай бүтэц хуультай. Гол нь тэр ажиллахгүй байгаа юм.Хэнтэй яаж хариуцлага тооцох нь бүгд тодорхой.

Өнөөгийн намууд ёс зүйгүй болчихсон байна гэсэн үг.

Тухайлбал Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулинд заачихсан. Монгол улсын ерөнхийлөгч асуудал гаргавал УИХ хариуцлага тооцож огцруулна гэж байдаг. Гэхдээ үүнийг хэрэглэдэггүй.

-Яагаад хууль эрх зүйн орчин байгаа мөртлөө Засгийн газартай, сайдтай хариуцлага тооцож чаддаггүй юм бэ?

Харин тэр чинь л асуудал. Хуулинд бүх зүйл байна. Хамгийн чухал нь улс төрчдийн ёс зүйн асуудал үүнд нөлөөлж байгаа. Харин улс төрчдийн ёс зүйд нам нөлөөлж байна. Өнөөгийн намууд ёс зүйгүй болчихсон байна гэсэн үг.

Намын улс төрийн соёлын асуудал эхнээсээ буруу явчихсан учраас хариуцлага тооцохгүй байгаа юм.

-Яаж хариуцлага тооцдог болох вэ, гарц нь юу байна ?

Хамгийн том гарц бол ард түмний сонгох эрх. Сонгууль байгаа. Гэтэл сонгуульд нэр дэвшигчид муу байгаа нь эргээд намын гишүүнчлэлийн асуудалтай холбогддог. Тиймээс улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй.

Асуудлын гол нь явж явж хүндээ л байгаа юм шүү.