Цэргийн госпиталь шинэ лабораторитой болов
2012.04.04

Цэргийн госпиталь шинэ лабораторитой болов

ХБНГУ-ын Бундесверээс манай Зэвсэгт хүчний Клиникийн төв госпитальд Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний лабораторийг буцалтгүй тусламжаар өглөө. Лаборатори хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд П.Шаллер, ХБНГУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа М.Райнберг, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо болон Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн эмч ажилтнууд оролцлоо.

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН БОЛОН ИММУНОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТАЛААР

2008 оны 11 дүгээр сард Берлин хотноо хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зуран баталсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” яамд хоорондын тохиролцооны дагуу 2009 оноос эхлэн манай Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн Нэгдсэн лаборатори ХБНГУ-ын Мюнхен хот дахь Бундесверийн Бичил амь судлалын хүрээлэнтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар хамтран ажиллаж байна.Энэ хамтын ажиллагааны хүрээнд тус хүрээлэн манай цэргийн эмнэлгийн лабораторид нийт 2200 орчим еврогийн буцалтгүй тусламжаар Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн юм.

Тус шинэ лабораторид:
1. Молекул биологийн шинжилгээ хийснээр төрөл бүрийн халдварт өвчнийг оношлох, хянахад эмч нарт үнэн зөв мэдээллийг өгөх чухал ач холбогдолтой. ДОХ, элэгний В, С вирусын шинжилгээг тоон аргаар өндөр түвшинд хийдэг.Давуу тал Уг лабораторийг халдварт өвчин судлалын практикт өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарт хүний HLA системийг тодорхойлоход сүүлийн үед их хэрэглэж байна.

2. ELISA –иммунологийн шинжилгээ нь оношлогооны цар хүрээг сайжруулна.

Жишээ нь: хавдрууд болон дааврын шинжилгээг хийнэ. Эдгээр 2 төрлийн шинжилгээг хийснээр:- Шинжилгээ оношлогооны өвөрмөц чанар сайжрах- Оношилгооны цар хүрээ ихсэх- Эмчилгээний чанар, үр дүн дээшлэх- Хугацаа хэмнэх давуу талтай ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.