Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/169 дүгээр захирамж гаргалаа.
2015.03.09

Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/169 дүгээр захирамж гаргалаа.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1 дүгээр шатны ажлын нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014-2015 онд санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ажлын байрны нөхцөлийг сайжруулах, Сэлбэ дэд төвийн төсөлд хамрагдаж буй айл өрхийг түр шилжин суурьшуулах 50 айлын орон сууцны барилгын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.   

Хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Үнэлгээний хорооны дарга С.Очирбатад, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл хэрэгжүүлэх  нэгжид, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа