Төрийн албан хаагчид монгол бичгээ сайн мэддэггүй
Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэ
2015.03.13

Төрийн албан хаагчид монгол бичгээ сайн мэддэггүй

УИХ-Намрын чуулганы үеэр олны анхаарлын төвд Монгол хэлний тухай хууль батлагдсан. Ирэх долоон сарын нэгнээс хэрэгжиж эхлэл бөгөөд энэ хуулийн талаар Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Цагаан сарын өмнө хоёр жил орчим ярилцсан Монгол хэлний тухай хуулийг батласан. Ер нь хэлийг хуульчилахаар тухайн хэл хөгжихөд ямар нэгэн саад гарч ирэх үү ?

Хууль хөдлөх шинжтэй учраас аливааг он зааж хязгаарлах хэрэггүй. Ер нь бүх албан бичгийг уйгаржин бичгээр, эсвэл дунд сургуулийн сурагчаас шалтгалт авна, хаяг самбаруудыг кирилл болон монгол бичгээр бичнэ. Эсвэл монгол хэл бичгийн дүрмийн тайлбар ном гаргана гэх зэргээр хуулинд механикаар заагаад өгчихдөг нь маш сөрөг нөлөөтэй.

Манай хүрээлэнгийн судлаачдын бодлоор Уйгаржин бичгээ сураагүй, судлаагүй болон бэлтгэгдээгүй хүмүүс их байгаа. Ерөнхий боловсролын сурагчдаас хүртэл Монгол хэл, бичгийн шалгалтыг хослуулж авсан ч бүгд унахаар хэмжээний мэдлэгтэй байгаа. Одоогийн хүүхдүүд монгол бичиг байтугай кириллээр ч зөв бичиж чаддагүй.

Жишээлбэл Broadway гэдэг нэрийг шууд Броудвэй гээд биччихвэл олон улсад нэртэй рестароны нэр хүнд хөндөгдөнө.

Гэхдээ ганц сурагчид биш төрийн албан хаагчдад ч иймэрхүү байгаа. Хэрвэ ямар ч бэлтгэлгүй хуулиа хэрэгжүүлж эхлэвэл өөрсдөө ч уншиж чадахгүй байдал үүснэ.

Магадгүй бүх хаягаа кирилл, монгол бичгээр бичлээ гэхэд гадаад үгээ хэрхэн зөв бичих зарчим, дүрмээ батлаагүй байж бүх хаягийг буулгана гэдэг нь хэт өрөөсгөл. Өмнө нь Н.Алтанхуяг сайдын 37-р тогтоолд бүх хаягуудыг кирилл, монгол бичгээр бичнэ гээж заасан ч одоог хүртэл хэрэгждэггүй.

Миний нэг танил нэг компани байгуулсан чинь Англиар нэр авах гэхэд нь болохгүй гээд байхаар нь мөнгө өгөөд авчихсан гэсэн. Ингэж бэлтгэгдээгүй зүйлийг хуулиар шахах нь үнэхээр тохиромжгүй.

-Таныг хууль хэлэлцэх үеэр ажлын хэсэгт олон санал хүргүүлж байсан гэж сонссон. Ямар санал байсан бол ?

Би хууль гарахаас өмнө тодорхой саналуудыг УИХ-ын гишүүн М.Батчимэгт хүргүүлж байсан. Хуулийн хэлэлцүүлэгт хүртэл саналаа хэлсэн. Одоо нэгэнт хууль батлагдчихсан учраас заалтуудаа чанд сайн хэрэгжүүлэхэд нь анхаарах хэрэгтэй.

Түүнээс биш зөвхөн хэлнийнхэн суугаад ингэчих үү, эсвэл галиглачих уу гэдэг нь зохимжгүй.
-Монгол хэлний тухай хуулинд гадаад үгийг холбогдох байгууллагаар оруулж зохицуулах тухай заалт бий. Ер нь гадаад үгийг орчуулж олон нийтэд хүргэдэг байгууллага бий юу ?

Одоогоор ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн гадаад үгийг цэгцлэх ажлыг хийж байгаа. Гэхдээ хүрээлэнгийн ажлын бололцоо хэр байгааг бас бодож үзэх хэрэгтэй. Хамгийн чухал нь мэргэжлийн үг, хэллэгийг утга зохиолын хүн орчуулах бус тухайн салбарын хүмүүсийн туслалцаатай хамтарсан байдлаар орчуулах нь зөв.

Түүнээс биш зөвхөн хэлнийнхэн суугаад ингэчих үү, эсвэл галиглачих уу гэдэг нь зохимжгүй. Түүнчлэн  оноогоод өөр нэгэн үгээр орлуулах уу, шууд бичих үү зэргээр олон талаас нь нарийн авч үзэлгүйгээр өнгөн дээр нь тусгасан заалтууд байсан. Жишээлбэл Broadway гэдэг нэрийг шууд Броудвэй гээд биччихвэл олон улсад нэртэй рестароны нэр хүнд хөндөгдөнө.

Диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэргийг монгол бичгээр бичих гээд хэлбэрдээд хэрэггүй.

Энэ мэтийн асуудлыг тусгаагүй шууд л хаягийг кирилл, монгол бичгээр бичих ёстой гэсэн хэт хөөрөгдсөн зүйл байгаа. Мэдээж кирилл бичгээр  бичих нь зөв, магадгүй монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх гэсэн бодол нь хууль санаачлах үндэслэл болсон байх. Арай ч хууль санаачилсаны 35 сая төгрөгөөс болж УИХ-ын гишүүд хуулийг санаачлаагүй байх. Санаачилсан гишүүд өөрсдөө монгол хэлээ сайн мэдэхгүй байж нэг л их хайрлан, хамгаалах гэсэн хүмүүс хэвлэлээр ярьж байна лээ.

-Уг хуулинд үндэсний цөөнхийн эрх ашгийг тусгасан зүйл, заалт байхгүй байсан. Үүний талаар та юу гэж бодож байна ?

Өмнөх “Төрийн албан ёсны хэлны тухай” хуулинд үүнтэй холбоотой заалт байдаг ч уг хуулинд тусгаагүй. Харин хууль санаачлагчын нэг нь Казак хэлний тухай хуулинд тусгагдсан гэж ярилцлагадаа хэлсэн ч хуулиндаа оруулаагүй байсан. Миний хувьд ч үүний талаар хэлсэн ч хүлээн аваагүй.

-Шинэ хуулиар Уйгаржин бичгийг ЕБДС-ийн зургадугаар ангиас нь заахаар болсон. Тэгэхээр нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй вэ ?

Диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэргийг монгол бичгээр бичих гээд хэлбэрдээд хэрэггүй. Харин хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх зааварт оруулж өгвөл илүү үр дүнтэй. Ер нь монгол бичигтээ бэлтгэгдсэн хүмүүс маш ховор. Жишээ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол бичгийг дэмжих нэг, хоёрдугаар хөтөлбөр хэрэгжсэн.

Нэлээд хөрөнгө зарж, Монгол бичгийн тайлбар толь хийж, олон нийтэд уйгаржин бичгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулсан компанийг шагнах зэрэг арга хэмжээг авсан. Гэтэл хачир дээрээ хавар болоод оюутнууд дипломоо бичүүлэх гэсэнд Монгол бичиг мэдэх хүн олдоогүй.

Тэгтэл тэд МУИС-ийн Хэл бичгийн тэнхимд дугаарлаад ачаалал үүсгэчихсэн байх жишээтэй. Тэнд нэг төрлийн бизнес давхар явагдаад байгаа юм. Энэ мэтчилэн уйгаржнаа мэдэхгүй, бэлтгэгдээгүй хүмүүс байхад нь мундагдаад тэгж бичих ёстой гэдэг буруу.