“Авьяас” хөтөлбөртэй танилцжээ
“Авьяас” хөтөлбөр
2015.03.16

“Авьяас” хөтөлбөртэй танилцжээ

УИХ-ын гишүүн Я.Санжмятав энэ өдрүүдэд Завхан аймагтажиллаж байна.Тэрбээр өнгөрөгч бямба гаригт Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хамт тус аймгийн Биеийн тамир, спортын  газарт зочилсон аж.

Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр хэрхэн үр дүнгээ өгч буйг харуулахаар Завхан аймгийн хүүхэд багачууд цугларсан спортын газарт очсон нь тэр.Тус аймагт хүүхэд бүр компьютер, шатар, морин хуур гэсэн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлэгчийн нэг. Энэ нь хүмүүжлийн асар том хичээл болдог гэдгийг багш нар нь дүгнэдэг байна.

Я.Санжмятав тус аймгийн Засаг дарга байхдаа 2011 онд Завхан аймгийн нийт 25 сумаас шалгаруулсан авьяаслаг 1000 хүүхдийн морин хуурын  тоглолтыг зохион байгуулж байсан. Мөн “Өсвөрийн монгол шатарчид -9999” тэмцээнийг өнгөрөгч оны есдүгээр сард Улиастай хотноо зохион  байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаад 450 хүүхэд морин хуурын тоглолтоо үзүүлж, бага сургуулийн сурагчид анги бүрээрээ бүжиг   бүжиглэж, 500 хүүхэд гимнастик хийсэн байна.