УИХ-ын гишүүд хаана юу хийж явна вэ
УИХ-ын намрын ээлжит чуул­ган
2015.03.16

УИХ-ын гишүүд хаана юу хийж явна вэ

УИХ-ын намрын ээлжит чуул­ган цагаан сарын өмнө завсарласан. Үүнээс хойш ги­шүүд нэг хэсэгтээ шинэлж, нутгийн золголт хийж явсан бол хав­рын чуулган эхлэхээс өмнө орон нутагт ажиллаж байна.

Тодруул­­бал, УИХ-ын намрын чуул­га­наар батлагдсан хууль тогтоом­жууд болон хэлэлцэгдэж бай­­гаа хуулиудын талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, са­нал солилцон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, чиг­лэл, үйл ажиллагааны явцтай танилцаж, орон нутгийн иргэдтэй уул­зан санал бодлыг нь сонсч буй юм байна.

АН-ын бүлгийн гишүүд хаагуур явна вэ

УИХ дахь АН-ын бүлгийн ги­шүүд бүлгийн даргаасаа өгсөн чиг­лэлийн дагуу хөдөө орон ну­тагт хуваагдан ажиллаж бай­на. Тухайлбал, БСШУ-ы сайд Л.Ган­төмөр хэд хэдэн аймагт ажил­лаж буй. Энэ сарын 10-наас эхлэн Баянхонгор, Говь-Ал­тай, Завхан аймагт ажилласан бол өнөө­дөр Хөвсгөл аймагт ажил­лах ажээ. Л.Гантөмөр сай­дыг дагалдан УИХ-ын гишүүн С.Одон­туяа, Я.Санжмятав на­рын гишүүд ажиллаж байгаа аж. Үүнээс гадна Баянхонгор айм­гийн төлөөлөл Д.Ганбат ч гэ­сэн өнгөрсөн долоо хоногт тойр­гоо эргээд иржээ.

Харин Аж үйлд­вэрийн сайд Д.Эрдэнэбат өөрийн унаган нутаг Сэлэнгэ аймагт өн­гөрсөн долоо хоногт ажил­лаж, томоохон үйлдвэрийн үйл ажил­лагаатай танилцсан юм. Ши­нээр байгуулагдсан уг яам­ны сайд үйлдвэр эрхлэгчдийн са­­нал бодлыг сонсохоос гадна тө­рөөс энэ салбарт баримталж буй бодлого, хөтөлбөрүүдийн та­лаар санал бодлоо хуваалцлаа. Ха­рин НББСШУ-ны байнгын хо­рооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэр­бээр одоогийн байдлаар Ховд айм­гийн Буянт, Мянгад, Дөр­гөн, Манхан, Цэцэг сумдаар орон иргэд, хөдөлмөрчидтэй уул­зан УИХ-ын хийгээд өөрийн тол­гойлдог байнгын хорооныхоо нам­рын чуулганаар хийсэн аж­лыг танилцуулсан байна.

Мөн ир­гэдийн санал хүсэлтийг сонсч, зо­хих хариултыг өгч, зарим са­налыг хууль тогтоомжид өөрч­лөлт оруулах байдлаар шийд­вэрлэнэ гэдгээ амалжээ. Харин Дунд­говь нутгийн төлөөлөл Б.На­ран­хүү гишүүн цагаан са­рын үеэр орон нутагтаа ажиллаж, ах­ма­дууддаа хүндэтгэл үзүүлээд ир­жээ.

Өнгөрсөн амралтын ө­д­рүүдэд тэрбээр дундговьчуудын зол­голтыг Дүнжингарав ху­дал­дааны төвдөө байгуулсан бай­на. Үүнээс гадна Сүхбаатар айм­гаас сонгогдсон М.Зоригт ги­шүүн тойрогтоо ажиллаж ирээд Улаанбаатар хотод байгаа гэ­нэ. Харин Баянзүрх дүүргээс сонгогд­сон Д.Арвин, Ж.Батзандан нарч мөн л дүүрэгтээ ажиллаж буй юм бай­на. Энэ мэтчилэн тус намын гишүүд өөр өөрсдийн сонгогдсон тойрогт ажиллаж байна.

МАН-ын гишүүд орон нутаг ажиллаад иржээ

МАН-ын гишүүд ч мөн энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж бай­гаа. Гэхдээ тус намын ги­шүүдийн олонхи нь орон ну­тагт ажиллаад ирсэн байна. Өчигд­рийн байдлаар Е.Отгонбаяр ги­шүүн Булган аймагт ажиллаж, ир­гэд­тэй уулзан тэдний санал бод­лоыг сонсч яваагаа өөрийн ца­хим хуудастаа оруулсан байлаа.

Я.Сод­баатар гишүүн Өвөрхангай айм­гаар ажиллаад ирсэн бол Д.Хаян­хярваа гишүүн ч гэсэн тойр­гоо эргээд иржээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн төвд сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулсан бол өнөөдөр маргааш Эрдэнэбулган, Эг-Үүр зэрэг сумдуудад ажиллах гэнэ.

Энэ мэтчилэн тус намын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа юм. Харин тус намаас тойргоос сонгогдсон, жагсаалтаар орж ир­сэн болон намын нарийн бич­­гийн дарга гэх мэтчилэн өр­гөн хүмүүсийг багтаасан баг бүрэл­дэ­хүүн хаврын чуулган эхлэхээс өмнө орон нутаг болон нийслэлийн есөн дүүрэгт ажиллахаар болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 20-оос эхлэн  МАН-ын гишүүд ийн­хүү бөөнөөрөө 21 аймагт ажил­лахаар болжээ.

Бие даагч гишүүд тойрогтоо ажиллаж байна

УИХ-д гурван бие даагч ги­шүүн бий. Харин тэд намрын чуул­ганы завсарлагаанаар мөн л өөр өөрсдийн тойрогт ажилласан бай­на. Тухайлбал, С.Ганбаатар ги­шүүний хувьд тун адал явдалтай орон нутагт ажиллаад ирсэн гэхэд бол­но. Тэрбээр, машин нь цасанд сууж, цас ухаж байгаа зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан нь багагүй шоглуулах шалтгаан бол­сон.

Дархан-Уул аймгийн ир­гэд төлөөлөгчтэй уулзалт хийж явах­даа ийнхүү цасанд суусан хэ­мээн тайлбар зүүж байв. Тэр­бээр тойрогтоо ажиллаж байгаад Улаан­баатар хотод ирээд байгаа гэнэ. Ха­рин Ц.Даваасүрэн гишүүний хувьд энэ сарын 5-8-нд Хөвсгөл аймаг буюу өөрийн тойргийнхоо Баянзүрх, Арбулаг, Ханх, Рашаант сумдад ажиллаад иржээ. Тэрбээр 550 гаруй иргэд хөдөлмөрчидтэй уулзаж өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Иргэд өнөөгийн төрийн үйл ажиллагаанд ихээхэн итгэл алдарч буйгаа илэрхийлсэн байна.

Үүнээс гадна намын квотоор УИХ-ын гишүүн болдог явдлыг зогсоох, малчдын тэтгэвэрт гарах насыг ба­гасгах, гадаад улс орнуудад мах экс­портлох үйл явцыг түргэсгэх, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, иргэн бүрт хууль тэгш үйлчилдэг болгох, малч­дыг малчдыг төрөөс дэмжих бод­лого байнга явуулах зэрэг асууд­луудад анхаарлаа хандуулж ажил­лахыг захижээ. Харин Х.Бо­лор­чулуун гишүүний хувьд той­рогтоо ажилласан байна. Бие даагч гишүүдийн хувьд Ноён уулыг ухахыг эсэргүүцэн хаврын чуул­­ганы завсарлагаанаар тухайн га­зарт очиж ажиллажээ.

УИХ-ын дарга болон зарим гишүүд Герман, Польшид явна

УИХ-ын дарга З.Энхболд Хол­бооны Бүгд Найрамдах Гер­ман Улсын Бундестагийн Ерөн­хий­лөгч Н.Ламмертын урил­гаар тус улсад албан ёсны айлч­лал хийж байна. Мөн БНПУ-ын Се­­натын Маршал Бог­дан Бо­ру­се­­вичийн урилгаар БНПУ-д ал­бан ёсны айлчлал хийнэ.

Ха­­рин УИХ-ын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёс­ны айлч­ла­лын төлөөлөгчдийн бү­рэл­дэ­­­хүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламен­тын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Мон­гол-Польшийн парламентын бүл­гийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын ги­шүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүв­шин, З.Баянсэлэнгэ нар багтжээ.

Айлч­лалын үеэр ажил хэргийн уул­зал­туудаас гадна гэрээнд га­рын үсэг зурахаас эхлээд тус ул­сад суугаа монгол иргэдтэйгээ уул­зах уулзалт төлөвлөгөөнд багт­сан байна.