Барилгын салбар “ТЭРГҮҮЛЭГЧ” байр сууриа хадгалж чадах уу?
Барилгын салбарт 40 мянган хүн ажиллаж байна.
2015.03.19

Барилгын салбар “ТЭРГҮҮЛЭГЧ” байр сууриа хадгалж чадах уу?

Бүхний хайрыг татдаг ч хамгийн их хэл амтай уул уурхайн салбар хямралд өртсөний дараа, барилгын салбар тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор шилжиж орсон.

Хамгийн их дэмжүүлдэг нь барилгын салбар, авто зам хоёр гээд л бусад салбарынхан нь битүүхэн атаархаж, илүү үзнэ.

Үнэхээр ч барилгын салбар өсөлттэй байгаа.  Гурван жилийн өмнө гэхэд ДНБ-ний өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн салбаруудын нэг нь барилгын салбар байсан. 2013 оны 3 дугаар улирлын байдлаар барилгын салбар 253 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, 70 орчим мянган хүн ажиллаж сүүлийн 3 жилийн байдлаар нийт 40 мянган айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан.

 Засгийн газар  болон Монголбанк хамтран барилгын салбарыг дэмжих, барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 296.1 тэрбум төгрөг, орон сууцны барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 429.5 тэрбум төгрөг,

орон сууцны ипотекийн зээл шинээр олгоход 582.8 тэрбум төгрөг, өмнө олгогдсон орон сууцны ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулж 827.1 тэрбум төгрөг нийт 2135.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ.

Уул уурхайтай ам булаалдан байсан барилгын салбар өнөөдөр тэргүүлэгч байр сууриа батжуулахын тулд олон улсын туршлагыг нэвтрүүлж өндөр бүтээмжтэй шинэ дэвшилтэд техник технологийг нутагшуулж хөрөнгө оруулалтын үр ашгийг чухалчилсан чанартай бүтээн байгуулалтыг бий болгох шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд, бодлого тодорхойлогчид хэлж байгаа юм.

Түүнчлэн хууль эрх зүйн орчин, орон сууцжуулах бодлого, хот дахин төлөвлөлт, зах зээл хамгаалалт, гэр хорооллыг орон сууцжуулалт, барилгын салбарын мастер төлөвлөгөө, төрийн захиргааны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгаа ажээ.

Дэлхийн банкны судалгаа http://www.worldbank.org/content/dam/Worldbank/document/EAP/Mongolia/meu_mon_july2014.pdf

Тийм ч учраас “Маш чухал хүн” ХМХ-ийн vip76.mn сайт “Хэлэлцүүлэг” буландаа Барилгын салбарын  хөгжлийн асуудлыг хөндөн, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоо, ТББ, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дунд онлайн хэлэлцүүлгийг өрнүүлж эхэллээ. http://vip76.mn/forum?id=21 орж оролцох боломжтой.

Өнөөдөр бүх салбарт зээл өссөн боловч барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар болон уул уурхайн салбарт зээл илүү төвлөрсөн байна. 2014

Онлайн хэлэлцүүлэг 

оны 1 дүгээр улирлын байдлаар барилгын салбарт олгосон зээл 117.5 хувь, түүний дараа үл хөдлөх хөрөнгийн салбар (72.7 хувь), уул уурхайн салбар (63.2 хувь), бөөний/ жижиглэнгийн худалдааны салбар (53.7 хувь) тус тус оржээ.

Урин дулааны улирал ирж барилгын салбарт их бүтээн байгуулалт, хөгжил, мөнгө эргэлдэх гэж байна. Гэхдээ эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлт, орон сууцны зах зээлийн халалт барилгынханд хэрхэн нөлөөлөхийг бүгд чимээгүй харж сууна. Ялангуяа барилга руу хөрөнгөө хийчихсэн этгээдүүд бүгд амьсгаа даран хүлээж байна.

2008 оны хямралаар барилгын шинэхэн хөрөнгө оруулагчид уйлаад хоцорсон гэдгийг салбарын мэргэжилтнүүд анддаггүй юм билээ. Харин 2015 онд хямралын хоёр дахь давалгаа барилгынхныг хэрхэх нь анхаарал татсаар байна.

Саяхан Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал сонинд өгсөн ярилцлагадаа: “Эдийн засгийн байдлаас шалтгаалж орон сууцны зах зээл уналттай байгаа нь үнэн. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн зах зээл тодорхой циклийн дагуу өсөлт, бууралттай байдаг учир энэ нь түр зуурынх юм. Зах зээлийн байдлаас шалтгаалж, өдгөө үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ бага зэрэг унаж буй ч буцаад өснө гэсэн үг.  Сүүлийн үед энэ салбарт нэлээд олон хөрөнгө оруулагч, тэр дундаа хувь хүмүүс ч цөөнгүй орж ирсэн. Тэдний зарим нь хямрал туулж үзээгүй, туршлага мэддэг дутуу тул хөрөнгө оруулалтаа хэзээ хийх болон татах, эсэхээ мэдэхгүй хэцүүдэж байна” http://vip76.mn/content/30482 хэмээжээ.

Барилгын салбарт хувийн хэвшлийнхэн жилд дунджаар 2.5 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд урт хугацааны бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдэж байгаа ажээ.

Харин өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд Барилга, хот байгуулалтын сайд

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цогтбаатар

Д.Цогтбаатарт шаардлага хүргүүлсөн бөгөөд Барилгын аж үйлдвэрлэлийг 2015 оны их ажлын эхлэлийн өмнө бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжих, нэгэнт баригдсан барилгуудын худалдан авах зах зээлийг өргөжүүлж, эрэлтийг урамшуулахад чиглэсэн ажлыг яаралтай авахыг хүсч, ипотекийн зээлд олгох журамд өөрчлөлт оруулах саналыг гаргаад байна.

Барилгын салбарын уналт цаашид үргэлжилбэл үндэсний компаниуд өсөлтийнхөө жилүүдэд бүрдүүлсэн хүний нөөц, менежментийн сайн тогтолцоо, нийт салбарын бүтээн байгуулалтын чадавх, ажиллах хүч, нөөцөө алдах аюултай гэсэн.

Зөв уян хатан бодлого, хууль эрх зүйн орчин ус агаар шиг үгүйлэгдэж байна. Барилгын салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж, амь амьдралаа залгуулж байна. Улирлын чанартай учраас өвөл завсарддаг ч гэсэн шаггүй цалин авчихдаг учраас яахын аргагүй маш чухал салбарын нэг. Барилгын тэргүүлэгч байрь сууриа цаашид хадгалж, хямралын хоёр дахь давалгааг хэрхэн даван туулахыг харах л үлдлээ.