Нийслэлийн засаг дарга ерөнхий төлөвлөгөөний газрын “Угтах үйлчилгээ”-тэй танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын угтах үйлчилгээтэй танилцав.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төрийн албаны ёс зүйг сахих, нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “угтах үйлчилгээ”-г шинээр нэвтрүүлсэн. Энэхүү үйлчилгээ нь уг газрын удирдлагууд иргэдтэй уулзах болон өргөдөл, гомдол, санал хүсэлтийн агуулгад судалгаа дүгнэлт хийж, удирдлагаас гарах шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, төр иргэндээ шуурхай үйлчлэх зорилготой “угтах үйлчилгээ” юм.
Угтах үйлчилгээ нь өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, түүний явц, гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон байршлууд болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын талаар мэдээллээр хангах, барилга байгууламж барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, эскиз зураг зөвшилцөх, үйлчилгээний талаар танилцуулах, Улаанбаатар хотын гудамж, талбайг хаягжуулах, нэрэмжит болгон нэршүүлэх, барилга байгууламжид тэг тэнхлэг гүйцэтгэсэн актыг хүлээн авах, инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг хүлээж авах, хянах, хаяг дугаар олгох үйлчилгээний талаар мэдээллээр хангах, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажиллах талаар мэдээллэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм гэжНийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.