Цэцийн дүгнэлтийг авч зарим хуулийн заалтыг хүчингүй болгов
2015 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн хоёр дүгнэлтийг халуухан маргаан өрнүүлж хэлэлцэв. Цэцээс Хөрөнгө оруулалтын, УИХ-ын, Төсвийн тогтвортой байддын, Онц байдлын, Хүний хөгжил сангийн болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудад гар хүрэхийн тулд УИХ-ын тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр, дөрөвний гурван хувиас доошгүй саналаар баталдаг байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн зургаа дахь хэсгийн “УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...” гэснийг зөрчсөн гэж үзэж, дээрх заалтуудыг дунд суудлын хуралдаан болсон өдөр буюу энэ оны хоёрдугаар сарын 13-наас түдгэлзүүлээд буй.
Монгол Улсын иргэний хувиар энэхүү гомдлыг Цэцэд гаргаж, парламентыг “унагасан” хүн бол Р.Гончигдорж гишүүн билээ. Үүнийг өчигдрийн хуралдааны эхэнд хэлэлцэв. Мөн үүнийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ. Өчигдрийн хуралдаанаар ч Хөрөнгө оруулалтын, Төсвийн тогтвортой байдлын, Хүний хөгжил сангийн болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөв.
Харин УИХ-ын болон Онц байдлын тухай хуулийн холбогдох заалт “эцэг” хуулийг зөрчсөн гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрсөнгүй. Ингэснээр дээр дурдсан зургаан хуулийн дөрвийнх нь холбогдох заалтыг хүчингүйд тооцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн “Дийлэнх олонх буюу нийт гишүүний гуравны хоёр, дөрөвний гурван хувийн саналаар асуудал шийдэх арга олон оронд байдаг юм билээ. Төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтвортой байдалтай холбоотой асуудлыг энгийн олонхоор шийдэх нь том ухралт.
Монгол Улс их хэмжээний өртэй, эрсдэлтэй орны тоонд орчихоод байна. Улс орнууд татварын хувь, хэмжээг нэмэхдээ хүртэл парламентын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийддэг. Дээрх хуулиудыг 5-10 жил хэрэглэж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүд юу болж хувирах вэ. Цэц 2012 оноос улс төрийн байгууллага болсон. Ийм улстөржсөн шийдвэрийг хүлээж авах боломжгүй, буцаах нь зүйтэй” гэсэн бол Ц.Нямдорж гишүүн “Энэ гомдлыг Р.Гончигдорж гаргасан. Гэтэл Р.Гончигдоржийн гомдлыг хэлэлцсэн нь өөрөө Үндсэн хуулийн асуудал болчихоод байгаа. Р.Гончигдорж нэг өдөр нь иргэн, дараа өдөр нь УИХ-ын дэд дарга болчихдог юм уу.
Маш буруу жишиг тогтоож байна. Р.Гончигдорж гишүүн дэд даргаасаа татгалзчихаад өргөдөл гаргасан бол өөр хэрэг. Нарийн яривал, өрийн босгыг өндөрсгөх гэж л Цэцэд хандсан. Чи хэзээ нэгэн цагт үүнийхээ хариуцлагыг хүлээнэ” гэж байр сууриа илэрхийлсэн. Хариуд нь Р.Гончигдорж “Эхлээд хуулиа сайн унш. Иргэн гомдол болон мэдээлэл гаргаж болно гэж заасан байгаа. Би иргэн гэдэг харьяаллаасаа гараагүй байгаа шүү. МАН нэг зүйлээсээ салчих вий гэж айж байгаа. Та нар чөдөр тушаа болдгоо болих хэрэгтэй” гэж байлаа.
Дараа нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийг төлөөлөх эрхийг аль нэг танхимын таван шүүгч эдлэхгүй, хуулийн албан ёсны тайлбарыг нийт шүүгч гаргах нь Үндсэн хуульд нийцнэ гэж үзсэн юм. Хууль зүйн байнгын хорооноос үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж санал, ‘дүгнэлтдээ дурджээ.
Гэвч “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн Байнгын хорооны томъёоллоор санал хураалгахад олонхийн дэмжлэг авч чадаагүй. Мөн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 30 нь дэмжиж, 30 нь татгалзсан санал өгч олонхийн дэмжлэг авсангүй. Тиймээс Хууль зүйн байнгын хороо асуудлыг дахин ярилцаж, шийдвэрийн төсөл оруулж ирж, хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга үүрэг болголоо.
Хэлэлцүүлгийн үеэр Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Х.Тэмүүжин гишүүн зарнм нэмэлт тайлбар хийж байлаа. Тэрбээр “Эрх мэдэл хуваарилах онол ёсоор УИХ хууль тог- тоодог, Засгийн газар хэрэгжүүлдэг, пгүүх хэрэглэдэг. Хуулийг зөв хэрэглэх талаар Дээд шүүх тайлбар гаргана гэж байгаа. Энэ нь шүүгчтэй холбоотой. Харин шүүхээс гадагш чиглэсэн хэм хэмжээ тогтоож болохгүй.
Жишээ нь, “Сонгуулийн хуульд ялтай хүнийг сонгуульд өрсөлдүүлж болохгүй” гэдгийг Дээд шүүх “ял эдлээгүй” хүн гэж тайлбарласан. Өөрсдийнхөөрөө тайлбар хийх нь ямар хор уршигтай байдгийн жишээ энэ. Дээд шүүх хууль тогтоогчоос давсан тайлбар хийж болохгүй” гэсэн юм. Мөн зарим гишүүн дараах байр суурь илэрхийлсэн юм.
О. Баасанхүү: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. Дээд шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхээс гадна засаглалын нэг хэлбэр байдаг. Бүх оронд хуулийг Үндсэн хуулийн дээд шүүх тайлбарлаж байна.,
Ё.Отгонбаяр: Өнөөдөр (өчигдөр) Цэцийн хоёр ч дүгнэлт хэлэлц- лээ. Зарчмыг нь ойлгохгүй байна. Р.Гончигдорж гишүүн Цэцэд хандсан нь улс орныг тогтворгүй байдалд оруулж мэднэ. Гэтэл тэрхүү дүгнэлтийнх нь заримыг хүлээн зөвшөөрч, бас бусыг нь дэмжсэнгүй.
Д.Ганбат: Хууль эрх зүйн орчин ийм л байна. Дээд шүүх хууль тайлбарлахдаа ямар нэг байдлаар хууль тогтоогчийн эрхэд халдаж байна.
С.Баярцогт: Үндсэн хуулийн цэцэд байнга сэтгэл дундуур байгаа. Маргаан шийдэх гаргалгаа нь буруу байдаг. Цэцийн гишүүд онолын л мэдлэгтэй байна уу даа гэх эргэлзээ төрдөг. Шийдвэр нь дандаа улс төрийнх байдаг. Хэн ч, хаана ч Дээд шүүхийн тайлбарыг хуулийн зөрчилтэй байна гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тайлбарыг “Энэ хууль зөрчсөн байна, хэрэглэхгүй” гэж хэлэх эрх ямар ч өмгөөлөгчид байхгүй. Гаргалгааг нь зөв гаргаж өгөхгүй бол засаглал хоорондын тэнцвэр алдагдана шүү. Улс төр болгохгүйгээр хэрхэн хэрэглэхийг нь л тайлбарла.
Л.Цог Ойлголтын зөрүу байна. Дээд шүүхийн тайлбар бол хууль тогтоож байгаа хэлбэр биш. ХТэмүүжин гишүүн онол ярьж, номчирхоод байх юм. Чи хүүхдүүддээ л номоо унш. Монгол Х.Тэмүүжингийн үгээр явж болохгүй. Хууль зүйн байнгын хороонд ямар мэддэгтэй гишүүд бай- гаа юм бэ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй.