Согтуу жолоочид үүрүүлэх хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой гэв
Улсын их хурал
2015.04.09

Согтуу жолоочид үүрүүлэх хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд замын хөдөлгөөний зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагыг төсөлд нарийвчлан тусгаж өгсөн юм. 

Уг хуулийн төслийг боловсруулахдаа зургаан орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг судлан үзсэн ажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол одоо мөрдөгдөж буй хуулиар 1000 төгрөгийн торгуулиас эхлээд хоёр жил эрхээ хасуулах хүртэл шийтгэл хүлээдэг бол шинэ хууль батлагдсанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль тө¬лөх ажээ.

Үүнээс гадна жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулах бөгөөд давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ гурван жилээр хасуулах ажээ. Зам тээврийн зөрч¬лийн талаар мэдээллийн санд байнга бүртгэгдэж явах бөгөөд улаан гэрлээр 20 удаа зорчсон, нэг удаа зорчсон жолооч нар адил торгууль төлдөг байдал үгүй болох юм байна. 

Ингээд жолооч, зорчигчид 100 хувь хамгаалалтын бүс хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар автомашин жолоодохгүй байх гэсэн гурван зүйлийг л мөрдөж чадвал авто машинаас үүдэлтэй үхэл, гэмтлийг 50 хувь бууруулах бололцоотой нь тог-тоогдсон аж.

Шинэ хуулиар хамгаалалтын бүс хэрэглээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тус¬гасан байна. Одоо мөрдөж буй замын хөдөлгөөний дүрэмд гар утас хэрэглэхийг хориглодог ч гэлээ гар утсаар ярихдаа чихэвч хэрэглэхийг зөвшөөрдөг бол шинэ боловсруулсан хуулийн төсөлд гар утсыг гарын оролцоогүй ашиглахыг ч хориглосон байна.Яг одоо гишүүд уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр санал хэлж, хууль санаачлагчаас асуулт асууж байна. 

Ц.Оюунбаатар: Хуульзүйн байнгын хороон дээр гаргасан хуулийг сайжруулах, боловсронгүй болгох санал яагаад хуулийн санал дүгнэлтэд тусаагүй юм бэ. Замын цагдаагийн байгууллагыг татвар, даатгал, тэр дундаа дарга нар аюулгүй байдлаа хангаж байдаг асуудлыг хуулиар зохицуулах ёстой. Энэхүү үйл явц нь замын цагдаагийн байгууллагыг завхруулж байна. Зорчигч нарын замны хөдөлгөөнд оролцох соёлыг хуульчилж өгөх ёстой. Нийтийн эрх ашгийн төлөө энэхүү асуудлыг шийдэж, хуульд тусгах ёстой. Дээр нь автомашины зогсоолын асуудал байна. Өнөөдөр нийслэлийн байдал ямар байгаа билээ. Байгууллага бүр зогсоолтой байх ч өнөөдөр байдал дээр эсэргээрээ байна. 

Д.Ганбат: Хуульзүйн байнгийн хороон дээр чухал чухал асуудлууд, саналыг гаргадаг. Үүнээс хойш анхаарч байя.

Г.Батхүү: Замын хөдөлгөөнд оролцогч нарт анхаарсан заалт хуулийн төсөлд орсон. Мөн жолоочийн шалгалт авдаг механизмыг мөн тусгасан. Үүнээс гадна жолоочийн хариуцлагын механизм болон хариуцлагжуулах үүднээс онооны асуудлыг тусгасан. 

Л.Эрдэнэчимэг: Хүүхдүүд замын осолд орох нь сүүлийн жилүүдэд маш их байна. Үүнээс гадна согтуугаар жолоо барих асуудал буурахгүй байна. Энэ байдал яагаад буурахгүй байна вэ гэдэг нь авч байгаа арга хэмжээтэй холбоотой юм билээ. Тиймээс хариуцлагыг чантгамаар байна. эхний удаад согтуугаар машин бариад баригдвал нэг сая төгрөгөөр торгодог байх.

Давтан үйлдвэл саатуулж, албан ажил хийлгэдэг байх гэх мэт. Миний асуулт нь хариуцлагыг хэрхэн хуульд тусгаж өгсөн бэ. Хоёрдугаарт явган зорчигчидод мөн хариуцлагын асуудлыг тавих ёстой. Согтуу хүн зам руу ороод ямар ч гэмгүй яваа хүнд дайруулаад нэг айлын амьдарлыг үрэн таран хийх жишээний. Тиймээс үүнийг хэрхэн хуульд тусгасан байна вэ. 

Г.Батхүү: Согтуугаар тээврийн хэрэгсэлу жолоодон замын хөдөлгөөнд оролцох байдал буурахгүй байна. Бидний тухайд олон орны хуулийг судалж, төслөө боловсруулсан. Өнөөдрийн хариуцлагын механизм  согтуу байвал 1000 төгрөгөөс хоёр жилээр эрхээ хасуулах асуудал байгаа. Үүүнээс гадна замын цагдаад нэгдсэн мэдээллийн сангүй байгаа учраас нэг жолооч нэг зөрчил гарсан ч, нөгөө жолооч 10 зөрчил гаргасан ч адилхан хариуцлага хүлээж байгаа. Тиймээс үүнийг зохицуулж өгч байгаа.

Харин шинэ хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлнө. Үүнээс гадна жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулна. Харин давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ гурван жилээр хасуулна. Явган зорчигч зам тээврийн осолд нөлөөлсөн бол захиргааны юу гэмт хэргийн сэдэлтэй юу гэдгийг тогтоож заалт оруулсан.