Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль жолооч нарт ч бус явган зорчигчид ч хамаатай болсон. Шинэ хууль хэтэрхий чанга хатуу гэгдэж байгаа боловч зам тээврийн осол аваар их гардаг манай улсад зайлшгүй хэрэгтэй хууль болсон гэж ихэнх жолоочид үзэж байна. Өчигдрөөс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Өмнө нь жолооч нар хамгаалалтын бүсээ зүүдэггүй эгнээ байраа буруу эзэлдэг зэрэг зөрчлүүд гаргадаг байсан бол хууль хэрэгжиж эхэлснээр энэ байдал харьцангуй багассан гэдгийг ЗЦГ-аас хэллээ. Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү
“9:1 хэлэлцүүлэг”-ийн энэ удаагийн дугаарт удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийн талаар ярилцахаар УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Г.Батхүү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Шинэчилсэн хууль гарлаа. Энэ хууль ямар онцлогтой вэ ? Монгол улс анх 1925 онд аливаа гал усны уурын хүчээр явагч зэрэг нутаг дэвсгэр дотроо зохицуулах дүрмийг анх баталж, дараа нь 1996 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Хууль батлагдсанаас хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон. Энэ удаад УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Шинэчилсэн найруулгын гол зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудал бол жолооч явган зорчигч, замын цагдаа гэсэн 3-н хүний хоорондын харилцааг л зөвхөн зохицуулдаг байсан бол одоо төрийн болон олон нийтийн замын аюулгүй байдлыг хангадаг иж бүрэн систем болгон шинэчилсэн. 9 сарын 1-нээс бүх сургуулиудын хичээлийн хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг үндсэн хичээл болгон орно. Тэгэхээр Монголчууд хүүхэд байхаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах бололцоо бүрдэх юм. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
Замын хөдөлгөөний шинэ хууль санаачлагдаж байна. Өнөөдрийн мөрдөж байгаа замын хөдөлгөөний тухай хуульд 6000 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог замд нийцэхгүй байгаа юм. Учир нь замын хөдөлгөөний осол гарах үед зөвхөн жолоочоос гадна замын бүх эх сурвалжийн нөлөөллийг судлаагүйгээс буруутныг олж байгаа процесс буруу явагдсаар байгаа юм. Замын хөдөлгөөний тухай хууль 600 автомашинтай байх үеийнхээрээ явж байгаа нь автозамын ослын шалтгааныг буруу тодорхойлж байна. Харин энэ хугацаанд замын хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт ороогүй биш нилээд хэдэн удаа орсон гэхдээ одоогийн замын хөдөлгөөнд нийцэхгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Батхүү: Оролцоно гэдэг маань маш олон байгууллагын оролцоо байгаа юм. Замын барилга байгууламжийн байгууллага, Зураг төслийг нь хийдэг газрууд, Нийслэлийн гэрэлтүүлгийн асуудлууд, дээрээс нь замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс гэх мэт тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудлыг бүгдийг нь хариуцах эзэнтэй болгож өгсөн. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
Улсад 10 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учруулаад буй энэ цагийн гамшгаар замын осол аваарыг нэрлэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилж хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх цаг болсон гэж үзээд УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй найман гишүүдийн хуулийн төсөл УИХ-д өргөн барьжээ.Уг хуулийн төслийг өнөөдөр хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Батхүү: 10 хүртэлх настай хүүхдийн заавал асран хүмүүжүүлэгчтэй замын хөдөлгөөнд оролцохыг хуульчилж өгсөн. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?