П.Батчимэг: Скүүтер, мопедыг нэгмөр хориглооч гэсэн санал иргэдээс их ирсэн ч, замын хөдөлгөөнд хэрхэн соёлтой оролцож болох шийдэл боловсруулахыг илүүд үзсэн
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хууль санаачлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах байр суурийг илэрхийллээ.Өнөөдөр суррон, скүүтер, мопед орчин үеийн бичилт цахилгаан тээврийн хэрэгсэл нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон улс орнуудад түгээн дэлгэрч хэрэглээ нь өдрөөс өдөрт ихсэж байна.Манай улсад 2019 он, цар тахлын дараагаас өргөн хэрэглэгдэх болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдах аргагүй байдал үүссэн учраас, түүнийг дагасан муу үр дагаврууд үүссэн учраас миний бие энэ хуулийг 2024 оны 9 дүгээр сарын 6-нд Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар ажлын хэсэгт орж ахалж ажилласнаар өнөөдөр энэ хууль эцсийн шатандаа ороод явж байна. Хуулийн төсөл боловсруулаад явж байхад нэлээдгүй хүндрэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Төрийн захиргааны төв байгууллага Хууль зүйн яам, ЗТЯ, Нийслэлийн удирдлагууд, Тээврийн цагдаагийн алба хуулийн төслийг дэмжих талд нэлээн сул ажилласан гэдгийг хууль санаачлагчийн зүгээс онцлон тэмдэглэхийг хүсэж байна. НЗД, ХЗДХЯ, ЗТЯ, Тээврийн цагдаагийн албыг үүрэгжүүлэхэд хүрч замын асуудлыг шийдэх, төсвийг нь батлах, замтай болгох асуудлыг хууль батлагдсан цагаас эхлүүлэн нэхэж шаардаж ажиллах болно. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг бууруулах, иргэд, залуучуудын ажилдаа, сургуульдаа очих цагийг хэмнэх, эдийн засаг, өрх санхүүд нэмэр болох ийм тээврийн хэрэгсэл болж хөгжсөн. Гэвч иргэдээс хориглооч, бүрмөсөн замын хөдөлгөөнөөс хасаач гэсэн санал гомдол их ирдэг. Хориглох, цагдах арга хэмжээнээсээ илүүтэй энэ хэрэглээг яаж нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах тал дээр хуулийн төслийн гол үндсэн санаа явж буй. Нийгэмд тулгамдчихсан нэн хэрэгцээтэй шаардлага бий болсон учраас энэ хуулийн төслийг эрхэм гишүүд баталж өгнө өө гэдэгт итгэлтэй байна аа. Хууль санаачлагчийн хувьд ажлын хэсгээс асуухад анхны хуулийн төслийн яг хэдэн хувь энэ хуулийн төсөлд тусгагдаж чадсан бэ?