Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна
Хүүхдийн байгууллага
2015.04.22

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ой тэмдэглэх тухай” А/315 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Top of Form тус ойг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Нийслэлийн салбар комиссыг байгуулж, ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргалаа.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажиллана. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхдийн өөрсдийн оролцоог хангасан, хүүхдэд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Харин ойг тэмдэглэх, зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардал болох 54.750.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.