2010.11.25

Монгол Ардын Нам СоцИнтернд бүртгэгдлээ

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдсан СоцИнтернийн Зөвлөлийн хуралд амжилттай оролцлоо. Дэлхийн 60 гаруй орны 80 гаруй улс төрийн намын 400 төлөөлөгч оролцсон олон улсын томоохон уг хурлын үеэр төлөөлөгчид Монгол Ардын Нам нэрээ СоцИнтерн байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байна. У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид СоцИнтернийн Ерөнхийлөгч, Грекийн Ерөнхий сайд Жорж Папандроу, СоцИнте
рнийн Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала, Социалист Интернационал Эмэгтэйчүүдийн Ерөнхийлөгч Пиа Локателли, Шведийн Социал Демократ намын дарга Мона Салин, Нарийн бичгийн дарга Анн Линд, Норвегийн Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Реймунд Йохансен, Филиппиний Акбаяан намын дарга Рональд Ламас, Туркийн Бүгднайрамдах Ардын намын дарга Кемал Кылычдароглу, Английн Хөдөлмөрийн намын Парламентын гишүүн Жон Спеллер, Францын Социалист намын Гадаад харилцааны газрын захирал Тиерри Аубе зэрэг олон хүмүүстэй уулзаж намынхаа XXVI Их хурлын үр дүн, шинэчлэлийн бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоод, ирэх жил тохиох Монгол Ардын Намын 90 жилийн ойн баярын арга хэмжээнд урьжээ.

СоцИнтерн байгууллага болон түүний гишүүн намууд Монгол Ардын Намын шинэ нэр болон шинэчлэлийн бодлогыг сайшаан хүлээн авч, баяр хүргээд, Монгол Ардын Намын 90 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн уулзалтын үр дүнд СоцИнтерн байгууллага Ази-Номхон далайн бүс нутгийн хорооны хурлаа Монгол Ардын Намтай хамтран 90 жилийнх нь ойн өмнөхөн Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.