Д.Ганхуяг: Засгийн газрын төслөөр 1072 ширхэг хувьцаа амь орохгүй
“Тавантолгой ”-н хөдөлгүүр гацаж, урагшлах боломжгүй болох нь хэмээн нэг хэсэг нь эмээж буй бол харин ч ийм гэрээг үзэглэх шаардлагагүй гэж үзэгсэд цөөнгүй байгаа юм. Засгийн газраас “Тавантолгой”-г УИХ-д өргөн барьсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ- ын даргын шийдвэрээр Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ- аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулснаар асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшлов. Иймд тус ажлын хэсгийн гишүүн Д.Ганхуягийг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-д урьж, Тавантолгойн эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа.
-Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдсан уу. Энэ гэрээнд Монгол Улсад ашигтай заалт хэр тусгагдсан байна вэ?
Хоёр тал дэлхийд томд тооцогдох ордыг харилцан ашигтай хамтран ашиглах тохиролцоог зохицуулах зорилготой гэрээний төсөл болохоор аль аль талд нь ашиг байж таараа. Гэвч УИХ-д өргөн баригдсан гэрээний төслөөр улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын эзэн буюу хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, Засгийн газарт оногдох ашиг маш бага байна гэж ойлгосон. Тавантолгойн орд бол Оюутолгойн ордоос ялгаатай нь улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд.
Энэ утгаараа хуульд заасны дагуу энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэн нь өнөөгийн байдлаар Монгол Улсын иргэд.үндэсний аж ахуйн нэгж, Монголын Засгийн газар буюу "Монголын тал гэх" юм. Иргэд.аж ахуйн нэгж нийлээд нийт хувьцааны 15 орчим хувийг эзэмшиж байгаа бололтой. Төр хувьцаа эзэмшиж байгаа ордоос хоёр төрлийн орлого авдаг. Эхлээд хуульд заасны дагуу татвар, төлбөр хураамжаа авдаг. Дараа нь татвар төлсний дараах ашгаас уг компанид эзэмшиж байгаа хувьдаа оногдох ноогдол ашгаа авдаг. Гэтэл гэрээний төслөөр бол 60 жилийн хугацаанд ноогдол ашиг гэж авахгүй, энэ ашгийн оронд жил бүр борлуулалтын орлогын 2. 5. хувьтай тэнцэх түрээсийн төлбөр авах бололтой. Ер ньордоо хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа нь үнэн.
Гэхдээ шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад нэгд ордоо барьцаалж зээл авч болно, эсхүл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийнхаа тодорхой хувийг хөрөнгийн биржээр хаалттай болон нээлттэй хэлбэрээр арилжиж болно. Монголын талд ноогдол ашгаар хуваарилагдах нь бага гэж ойлгосон. “Эрдэнэс Тавантолгой” компани одоогийн байдлаар нэг тонн коксжих нүүрсийг хилийн цаад талын Ганц модны боомт дээр 73 ам. доллараар өгч байх шиг байна, Энэ борлуулалтын орлогоос үйл ажиллагааны зардлыг 40 ам, доллараар тооцож, жилийн 10 сая тонн нүүрс экспортолно гэж үзвэл татвар төлсний дараах жилийн цэвэр ашиг 160 орчим сая ам. доллар болохоор байна.
Гэтэл гэрээний төслөөр 60 жилийн хугацаанд Монголын тал ноогдол ашиг авахгүй бөгөөд.жил бүрийн борлуулалтын орлогоос 2. 5 хувийн түрээсийн төлбөр авна гэхээр жилд Монголын тал ердөө 18, 25 сая ам. доллар буюу цэвэр ашгийн 11. 3 хувьтай тэнцэх хураамжийг авах бололтой. Энэ ч арай дэндэнэ ээ. . Тиймээс Монголын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК- нийнхаа 51 хувийг авч үлдье гэсэн шийдвэрийг АН-ын гүйцэтгэх зөвлөл гаргасан юм, Энэ нь УИХ- аар батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2012 оны АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт Энэ ордын 34 хувийг, ер нь 49 хүртэл хөрөнгийн биржээр худалдахад, уг ордыг хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг татаж чадна гэж бодож байна,
-Тэгэхээр.. ?
Гэрээний төсөлд зааснаар Засгийн газар болон иргэд ноогдол ашиг авахгүй болохоор л "Эрдэнэс Тавантолгой”-н үнэлгээ нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг амь оруулж, хувьцааны ханшийг нэмэгдүүлэх зорилго хоосон мөрөөдөл болж байна. Өнөөгийн байдлаар нүүрс олборлож экспортлох зардалд хамгийн их хасах нөлөө үзүүлж байгаа нь тээвэр,ложистикийн зардал. УИХ Тавантолгой-Гашуун сухайтын боомтын төмөр замын царигийг нарийн байхаар шийдвэр гаргасан. Энэ төмөр зам нь хамгийн их ачаалалтай байх төмөр зам. Тиймээс бусад чиглэлийн төмөр замтай харьцуулахад энэ төмөр зам хамгийн богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой. Гэрээний заалтыг нэг бүрчлэн судалж амжаагүй байна.
Ер нь хуулиас давсан, санхүүгийн луйврын шинжтэй ойлгомжгүй заалтыг гэрээнд оруулж тэрийгээ найдвартай байлгахын тулд урт гэрээний төсөл хийдэг гэж мэргэжилтнүүд ярьдаг. Ийм гашуун туршлага бий учраас Монгол Улс Хөрөнгө оруулалтын хуульдаа хөрөнгө оруулалтыг нь баталгаажуулж, улмаар уг төслийг хэрэгжих хугацаанд хөрөнгө оруулалт, татварын орчныг тогтвортой байлгахыг батламжил- сан гэрчилгээ олгоно гэсэн заалт оруулсан. Ийм эрх зүйн орчин байсаар байтал заавал ойлгомж- гүй заалттай, Африкийн загвараас долоон дор урт гэрээний төслөө магтаад чичрээд дайраад байгаа нь гайхшрал төрүүлж байна.
-Ажлын хэсэг баасан гарагт хуралдсан гэл үү?
Ажлын хэсэг энэ сарын 1-ний 12. 00 цагт хуралдсан. Тэгээд дэд ажлын хэсэгт гэрээний болон гэрээний хавсралтын төслүүдийг хууль, тогтоомж болон энэ ордыг эргэлтэд оруулахтай холбогдуулж УИХ-аас гарсан шийдвэртэй нийцэж буй эсэхийг яаралтай судлах үүргийг өгсөн.
-Өнгөрсөн үйл явдлыг харвал хачирхалтай нэг зүйл бий. Гарын үсэг зурахад бэлэн болсон байсан гэрээг Засгийн газар УИХ-д оруулж ирэх гэж 14 хонолоо. Хачин юм шүү. Үүнээс үүдэн бэлэн гэрээгээ засварлаж, арай дөнгүүр болгож оруулж ирчихээд байгаа нь энэ юм биш үү гэх хардлага цухалздаг?
Тэр гарын үсэг зурах гэж байсан гэрээний төсөл, одоо УИХ-д өргөн барьсан төслийг нь харьцуулж үзэх хэрэгтэй. Ингэж үзээд ноцтой асуудал байвал хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна.
-Тавантолгойн орд газар хэн нь эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огт алга гэж МАХН- ын гишүүд хэлж, дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Ер нь одоогийн байдлаар энэ гэрээг батлах найдвар үгүй болчих шиг. Та үүнтэй санал нийлэх үү?
Миний хувьд болж өгвөл явуулах юмсан гэж бодож байна. Гэхдээ хууль,тогтоомж зөрчсөн гэрээний төслийг УИХ хэлэлцэж шийдвэр гаргах нь УИХ өөрөө хууль зөрчсөн асуудалд орооцолдох эсэхэд ихэд анхааралтай хандах шаардлагатай. Засгийн газартай УИХ судалгаанд үндэслэн албан ёсоор хэл амаа ололцож чадвал араас нь хяналт тавих нөхцөлтэй, Засгийн газартай тохиролцсон маш ойлгомжтой чиглэлийг УИХ-аас өгч болох боломж ч бий байх. Энэ ордын эзэн нь одоогийн байдлаар Засгийн газар болон Монгол Улсын хувьцаа эзэмшигч иргэд.
Өөр этгээд эзэн болох хүсэлтэй бол хөрөнгөө бэлдэж байгаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас худалдаж авах боломжтой. Тэрнээс УИХ-ын гишүүдийн кнопыг тоолж лобби хийгээд луйврын аргаар Тавантолгой ордын эзэн болчихно гэж бодож байвал боломжгүй гэж хэлмээр байна. Ер нь шуналд хязгаар байх учиртай. Улсын хөрөнгөөр илрүүлсэн хувьцаа эзэмшигч иргэд,Монголын төр эзэн нь байгаа ганц гайгүй орд руу аль нэг этгээд байнга шуналтаад дайраад байгааг бодож үзэх цаг үе ирсэн, Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн бодлогын хэрэгжилт ямар түвшинд байгааг харуулж байна.
-“Энержи ресурс”-ийг “Эрдэнэс Тавантолгой”-гоор солих тухай гишүүдийн амнаас цухалзаж, энэ тухай танай намын бүлэг дээр ч энэ асуудал хөндөгдсөн нь үнэн байж?
Энэ талаар дээр тайлбарласан. Ямар ч хуулийн этгээд “Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших гэж байгаа бол энэ компанийн хувьцаанаас худалдаж авахаас өөр арга зам байхгүй.
-М. Сономпил гишүүн УИХ- аас байгуулсан Тавантолгойн ажлын хэсэгт орохоос татгалзсан. Татгалзсан шалтгаанаа энэ ажлын хэсгийнхэн Тавантолгойн гэрээг явуулахгүйгээр зогсоох хандлага давамгайлж буй гэсэн. Та ч гэсэн тэгэхээр тэр нөхдүүдийн нэг мөн үү?
Ажлын хэсэг шийдвэр гаргах нь байтугай, явуулах болон зогсоох талаар юу ч яриагүй байна. Хууль, тогтоомжид нийцсэн гэрээний төслийг явуулахгүй гэсэн бодолтой УИХ-ын гишүүн байх учиргүй. Гэрээний төслийг зөвшөөрөх эсэхийг хуульд зааснаар Ажлын хэсэг биш УИХ-ын олонх шийдэх учиртай.
-Ер нь энэ ажлын хэсэгт орох санаачилгыг хэн гаргасан бэ. Та юу эсвэл УИХ-ын дарга шууд шийдвэрлэчихсэн үү?
АН-ын бүлгээс миний нэрийг ажлын хэсэгт оруулахаар өгсөн гэсэн.
-УИХ-ын даргын зөвлөх А. Гансүх гэрээний талаарх хэд хэдэн ноцтой баримтыг ил гаргаад буй. Та ч энэ тухай дээр хэллээ. Тавантолгой Оюутолгойн араас орох нь ээ. Та Оюутолгойн гэрээг батлах үеэр эсэргүүцэгчдийн нэг байсан. Энэ гэрээ Монголд ашиггүй гэж олонтаа хэлсэн. Гэтэл одоо Тавантолгой.. ?
Оюутолгойн гэрээг эсэргүүцээгүй. Гэрээний доторх Монгол Улсын эрх ашгийг хөндсөн хууль,тогтоомжид нийцээгүй 2-3 заалтыг эсэргүүцэж тухайн үед нь байр сууриа илэрхийлж байсан. Гэрээний төсөл дээр ажиллаж байсан тэр үеийн Засгийн газрын гишүүн нь УИХ дээр Африк загварын гэрээний төсөл гэж хариулж байсныг хүмүүс сонссон байх. Эдгээр заалт одоо ч гэсэн хэл ам таталсаар цаг хугацааны шалгуураар буруу байжээ гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм болов уу. Тэр үед гол хөрөнгө оруулагч байсан компанийн хувьцаа эзэмшигч компанийг төслийн санхүүгийн зөвлөхөөр сонгочихсон байдаг.
Энэ бол хачирхалтай шийдвэр. Иймээс мэдээж тэр зөвлөх компани нь гэрээ байгуулахын өмнөх болон гэрээ байгуулсны дараах “Айванхоу майнз” компанийн хувьцааны арилжааны ханшны зөрүүнээс нэлээд хэмжээний ашиг хийж таарна биз дээ. Энэ бүхэнд хөрөнгө оруулагч биш тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд буруутай. Гэтэл Энэ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь Оюутолгойн гэрээний төслөөс дор байна гэж харагдаж байгаа. Энэ үндэслэлийн талаар дээр хангалттай тайлбарласан.
-Таныг Уул уурхайн сайдаар ажиллаж байхад Тавантолгойн Хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах, улмаар гэрээ байгуулах асуудал мөн л бэлтгэгдэж байсан гэдэг. Энэ үнэн үү?
Намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад 2011 онд зар- лагдаж сонгон шалгаруулалтын нэгдүгээр шат нь дууссан байсныг үргэлжлүүлэх шийдвэр гарсан байсан. Гэрээний төслийг би л лав тэр үед харж байгаагүй. Энэ Засгийн газрын сайд нар хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэхдээ хэрэгжээд явж байгаа энэ ордыг эргэлтэд оруулахтай холбогдсон УИХ-ын 40,39- р тогтоолын дагуу ажиллаагүй байж магадгүй. Гэрээний төсөл нь хөрөнгө оруулагч талын бэлтгэсэн төсөл болов уу гэж бодож байна.
Бид төмөр замын талаар баримтлах бодлогоо 2010 онд баталсан мөртлөө,төмөр замын царигийн талаар 4-5 жил маргалдсан. Гэтэл төмөр замаар нүүрс тээвэрлэхтэй холбогдсон хамгийн чухал төмөр замын тээврийн болон транзит тээврийн тарифын хэлэлцээрээ өмнөд хөрштэйгээ хийгээгүй байсан. Өнгөрсөн 2014 онд шинэчлэлийн Засгийн газрын үед энэ хэлэлцээрийг хийснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж буй Тавантолгой ордод хөрөнгө оруулагч сонгох сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдсэн юм.
-Гэрээнд иргэн бүрийн халаасапд байгаа үхмэл 1072 ширхэг хувьцааг тусгах ёстой, үгүй гэсэн асуудал хөндөгддөг. Тэр ч бүү хэл, иргэдээс саналыг нь авах гэрэ. Энэ зөв үү?
Энэ уг нь маш ойлгомжтой энгийн асуудал. Тухайн компани шинээр хөрөнгө оруулагч нэмэх,компанийн хуульд заасан их хэмжээний хэлэлцэлд тооцогдох зээл авах тохиолдолд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж зохих шийдвэрийг гаргуулах учиртай. ЭТТХК-д эзэмшиж байгаа иргэдийн хувьцаанд ноогдол ашиг хэрхэн хуваарилах нь ойлгомжгүй тохиолдолд иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааны ханш өсөхгүй л болов уу даа.
-Дараагийн асуудал нь Тавантолгөйн51 хувийгэзэмшигч нь Монгол Улсын компани мөн үү. Энэ талаар ажлын хэсгийнхэн бас нягталсан байх?
Үүнийг нягталж амжаагүй байна. Хэвлэлээр гарч байгаа түвшний мэдээлэл бол бий.
-“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я. Батсуурь бүлгийн хуралдаан дээр өнгөрсөн хугацаанд хэрхэн ашигтай ажилласан талаар, мөн цаашид ч орлого нэмэгдэх тухай мэдээлэл хийсэн гэсэн. Тэгэхээр алдагдалтай ажиллаж байсан компани харин ч орлоготой болж хувирсан нь анхаарал татах юм?
“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласныг тайлангаас нь харж болно. Харин’ үйл ажиллагаа нь дөнгөж эхэлж байхад нь ирээдүйд олох орлогыг нь барьцаалж байгаад 350 сая ам. доллар зээлээд тараачихсанд нь гол асуудал бий. Бид нүүрсээ ганц орны зах зээлД нийлүүлдэг худалдан авагчийн өрсөлдөөн байхгүй бусад орноос 30-40 хувиар хямд нүүрсээ борлуулдаг.
Дээр нь 2012 онтой харьцуулахад 2013,2014 онд нүүрсний үнэ борлуулалтын үнэ бүс нутгийн зах зээл дээр 70 орчим хувиар уначихсан. Нүүрсний үнэ унаагүй бол 2013 онд тэр зээлийг нүүрсээр төлөөд дуусчих байсан. Бас нэг Монголын бүх компаниудад буй нийтлэг асуудал нь гадаад валютын ханшны өсөлтөөс улбаатай алдагдлыг тайландаа 'Хэрхэн тусгасан байна вэ гэдгийг харгалзах хэрэгтэй.
-Ажлын хэсгийн дүгнэлт хэдий хугацаанд гарах бол. Энэ гэрээний төслийг хэлэлцэхгүй удаашруулах нь ямар үр дагавартай гэж та харж байна вэ?
Удаашруулах зорилготой УИХ- ын гишүүн байтугай жирийн ир- гэн ч байх учиргүй. Монгол Улсын эрх ашгийг дээдэлж, хууль номын дагуу хурдан шийдвэрлэх шаардлагатай. Үүний үр дагавар нь УИХ гэхээсээ илүүтэйгээр Засгийн газар, түүний өргөн барьсан гэрээний төслөөс илүү хамааралтай. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд хэрэгжээд явж байгаа УИХ-ын 39-р тогтоолын 5-р заалтад гэрээний төслийг УИХ-д танилцуулах гэж заасан байгаа. Иймд төслийг УИХ- аар хэлэлцэх эсэхтэй холбогдуулж маргах хэрэггүй байсан. Монгол Улс хуулийн засаглалтай орон. Хуульд зааснаар Ерөнхий сайд хууль, тогтоомжийг биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг.
-Уг нь УИХ-ын дарга гэрээгээ л оруулаад ирвэл 14 хоногийн дотор хэлэлцээд явуулна гэж хэлж байсан. Мөн АН-ын бүлэг ч иймэрхүү байр суурь илэрхийлж байсан ч өнөөдөр тэс өөр зүйл яриад сууж байна. Яагаад ингэх болов?
УИХ-ын бүтэц аливаа асуудлыг олонхийн саналаар шийддэг.
-Магадгүй танай намын бүлэг Тавантолгойн гэрээг буцааж мэдэхээр байгаа нь нууц биш. Тийм биз дээ?
Одоогоор ийм шийдвэр УИХ- ын аль ч бүтцээс гараагүй байна. Бүх гишүүнд хурдан явуулах хүсэл бий байх. Гол нь Засгийн газраас өргөн барьсан төсөл нь хууль,тогтоомжид нийцэж байгаа эсэхээс шууд хамаарна.
-Ер нь Тавантолгойгоор бамбай хийж АН-ын тодотголтой гурван толгойн зөрчил ил боллоо гэх нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?
Монголын ардчилал сүүдрээ нуудаггүй гэдэг байх аа. Тэрний л нэг жишиг болов уу. Ер нь тэднээс гарч буй төрийн ажилтай холбогдсон аливаа шийдвэр улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцсэн байх учиртай гэж бодож