"Одоо бид оймс импортлох шаардлагагүй. Харин...
Улсын Их Хурал
2015.05.04

"Одоо бид оймс импортлох шаардлагагүй. Харин...

Засгийн газраас өнгөрсөн сард Худалдааны тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Төрийн оролцоо бага байна. Энэ хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл нэмж авахгүй. Чөлөөт худалдааг ч боомилохгүй. 3.4 тэрбумаар АН үнэ зохицуулах гээд оролдлоо. МАН ч ингэж оролдсон. Харин бид хуульдаа төр ямар хугацаанд зохицуулалт хийхийг нь тодорхой тавьлаа. Одоо барааны чанар, стандартад анхаарах цаг болсон. 3 сая хүний эрүүл мэнд, амь насны асуудал шүү. Түүнээс одоо барааны хомсдолын үе өнгөрсөн. УИХ-аас улаан буудайн үнийг зохицуул гээгүй байд Засгийн газар оролцдог. Цаашид энэ утгагүй байдлыг зогсооё. 9 тохиолдолд л тарифын бус хязагаарлалтаар гадаад худалдаанд Засгийн газраас оролцохоор заасан.     

Өмнөх сонгуулийн өмнө энэ хуулийг оруулж ирэхэд захынхан босно гээд хойшлуулсан. Төрийн монопол худалдааны салбарт огт байх ёсгүй. Энэ хууль гарснаар давуу нөхцөл үүснэ. Ачилтын өмнөх болон дамжин өнгөрөх тээвэрт хяналт тавих боломж нээгдэнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихдээ тарифын бус арга хэрэглэх нь зөв. Ингэхгүй бол гадаад худалдаандаа саад болдог. Богино хугацаанд дотоод үйлдвэрлэл хөгжих ч урт хугацаандаа хөгждөггүйг Хойд Солонгос харуулсан. Өмнө нь нефтийн компаниуд хоорондоо өрсөлдөн үнэ өсгөсөн тал бий.

УИХ-ын гишүүн Г.Уянга Японы экспорт тэр чигээрээ төрийн хяналтад байдаг. Үйлдвэрлэгч борлуулалтаа өөрсдөө хийдэггүй. Гэтэл манайд 89 гурилын, эмийн 32 үйлдвэр байна. Энэ бол дампуурал, хаос. Одоо бид оймс импортлох шаардлагагүй боллоо. Харин памперсийн импортоо бодууштай.   

УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бүх бараа зураасан кодтой байх ёстой. Энэ бол гарал үүсэл, эрүүл ахуйн зайлшгүй шаардлага. Худалдаачид, дистрибютерууд энэ ажлыг хариуцах ёстой. Харин үүргийн худалдаанд бол энэ заалт хамаарахгүй”.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Энэ бол ерөнхий хууль. Манай хүн амын ихэнх нь худалдаачид болсон. Худалдааны соёл, стандарт нэвтрүүлэх шаардлагатай. Бид худалдаачдыг мэргэжлийн болгохыг зорьсон. Ганзагын наймааг 21 дүгээр зуунд зөвшөөрч болохгүй. Зураасан кодавснаар харин ч өөрийн барааг хамгаална. Учир нь Ховдын биш төмсийг зарим нөхөд Ховдынх гэж зардаг шүү дээ”.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Гадаад дотоод худалдааг ялгасан хуультай болох ёстой. Дотоодын нүүрс олборлогчид хооорондоо өрсөлдөөд нүүрсээ зэх зээлийн ханшнаас доогуур үнээр зарж, Чингис бондтой дүйх алдагдал хүлээсэн. Гадаад худалдаагаа нэг цонхоор харах цаг боллоо. Худалдааны хорогдол гэж байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Хүнсний бүтээгдэхүүний хувьд 5 хувийн хорогдол борлуулалтын үед гардаг нь дэлхийд тогтсон жишиг. Үүнийг худалдаачин борлуулагчтай хийх гэрээндээ тусгах ёстой.”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үнийг төрөөс зохицуулна гэж энэ хуульд заасан байна. Энэ заалт хэзээ ч хэрэгждэггүй. Үнийн дарамт иргэдэд ирээд эхэлсэн. Дахин хэдэн их наяд төгрөг зарж, үнэ барих юм уу? Номин гэх мэт томоохон сүлжээ дэлгүүрүүд үнэхээр давуу эрх эдэлж байна. Жижиглэн худалдаачдыг ад үзэж болохгүй. Тэднийг шахах цаг нь арай л ирээгүй байна. Цагдаа нар тэднийг хөөж туудаг хэвээрээ юу?”

УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үнийн зохицуулалтын тухайд тодорхой заасан. Стратегийн барааны үнийг л УИХ тогтооно. Гэхдээ гуравхан тохиолдолд л зохицуулах юм. Гэнэтийн, давагдашгүй нөхцөл, эрэлт нийлүүлэлт алдагдсан гэх мэт тохиолдолд. Мөн 5 төгрөгөөр бүтээгээд 50 төгрөгөөр борлуулж байгаа бол үнэ тогтоохоос өөр аргагүй.

Уг нь заагдсан газарт л жижиглэн худалдаа хийх ёстой. Гэтэл одоо 00-ын хажууд хүнс зарж байна. Энэ эрүүл ахуйн шаардлага мөн үү. Бөөний болон жижиглэнгийн худалдааг хуульд тусад нь заасан. Нийт худалдаачдын 26 хувь нь ил задгай талбайд, чингэлэгт бараагаа борлуулдаг. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараатай ижил барааг дуурайлган оруулж ирж байна. Ийм тохиолдолд төрөөс зохицуулалт хийхээс өөр аргагүй. Стратегийн бараа бүтэээгдэхүүнд юу юу багтахыг УИХ тодорхойлно”.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Зураасан кодыг Монголд анх нэврүүлсэн хүн нь би. Анх энэ ажлыг бизнес зорилгоор ашиглах гэж байхад нь бид нэвтрүүлсэн. Худалдааны ерөнхий хууль гэсэн атлаа та бүхэн үнэ зохицуулах гээд байна. Хэн хаана бараагаа зарахыг заах гээд байна. Үнийн зохицуулалт гэсэн бүлгээ хуулийн төслөөс ав. Энэ хууль худалдааг дэмжих ёстой. Битгий ажилд нь саад бол. Худалдаачдыг дэмжихийн тулд санхүүжилтийн олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх учиртай. Энэ хуулийг ийм байдлаар нь дэмжихгүй”.       

УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бмид өнөөдрийг хүртэл үндэсний үйлдвэрлэлгүй явсаар ирлээ. Зөвхөн худалдаагаар амьдардаг сэтгэхүйтэй боллоо. Жижиг эдийн засагтай манайх шиг улсад  идэхийн тулд амьдрах сэтгэхүй байх ёсгүй. Худалдаагаа үйлдвэрлэлтэй хобоогүйгээс олон жил алдсан. Олон жил энэ хуулийг эсэргүүцсэн. Хэнд ашигтай байсан юм бэ, Монголд л лав биш. Зах зээлийн эхний жилүүдэд чөлөөт худалдааг дэмжих нь зөв алхам байсан ч одоо тэр үе өнгөрсөн.     

Хийж чаддаг бараандаа  импортын өндөр татвар тавих ёстой. Дотоодын үйлдвэрүүдээ олон жил боомиллоо. Бид жил бүр 1.5 тэрбум ам. долларыг машинд, мөн тооны мөнгийг сэлбэг хэрэгсэлд нь зарцуулдаг. Харин 300 сая ам.долларыг хүнсний импортод зарцуулж байна. Төмрөө, газрын томоо өөрсдөө хийе. Валютаа савлуулаад л байх уу? Энэ янзаараа ирээдүй их бүрхэг байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “2 шалтгааны улмаас стратегийн бүтээгдэхүүний үнийг зохицуулна. Шатахуун, цахилгааны асуудал л байгаа. Бусад нь бол асуудалгүй болсон. Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөлд л үнэ зохицуулна”.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Цахим худалдааг огт зохицуулаагүй байна. Гэтэл Монголд энэ төрлийн худалдаа ямар ч зохицуулалтгүй явж байна. Архангайгаас ааруул авчран Цагаан сараар зарах хүн заавал зураасан код авах ёстой юу?”

УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Ааруул ч байсан шанагадаад зарахаа больё. Хөдөөнөөс орж ирсэн өвгөн эмгэн хаанаас зурааасан код авах вэ гэвэл МҮХҮТ олгодог. Тэд сүүлийн 10 жилийн турш 50 000 иргэн, ААН-д зураасан код олгоод байна. Заавал хотод ирнэ гэлгүй салбар танхимууаар дамжуулан авч болно. Зураасан кодгүй бол заруулахгүй. Одоо бол үзэсгэлэн худалдаанд оролцох тохиолдолд л заавал зураасан код авдаг. Цахим худалдааг тусдаа хуулиар зохицуулах ёстой.

УИХ-ын дарга З.Энхболд дэлхийн 200 хэлээр бичсэн барааг дэлгүүрүүдэд худалдаад л байх уу гэж асуухад МХЕГ-аас “Шошгыг Орос, Англи, Монгол хэлээр л бичсэн бараа бүтээгдэхүүнийг худалдах учиртай. Гэвч энэ шаардлагыг имортлогчид болон худалдаачид хэрэгжүүлдэггүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Бидний болвсруулсан хуульд худалдааг заавал гэрээгээр зохицуулна гэж заасан. Одоо бол аман байдлаар, хувь хүмүүсийн аман тохироогоор худалдаа хийдэг. Мөн энэ хууль хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална”.

УИХ-ын гишүүн, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат “Хүнсний тухай хууль”-иар хуучирсан, хугацаа дууссан барааны худалдааг зохицуулах нь зүйтэй.

МХЕГ-ын мэргэжилтэн н. Энх-Амгалан “Зах зээлээс барааг эргүүлэн татах талаар журам бий. Хугацаа нь дуусахаас өмнө барааг эргүүлэн татах ёстой”.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Мэргэжлийн сургалтад хамрагдсаны дараа худалдаа эрхлэгч болно. Бид ийм заалт оруулсан. Чанар, аюулгүйн шаардлага хангаагүй бүтэгээхүүн худалдахыг хориглоно. АҮЯ-наас боловсруулсан хуулийн төслөөс ялгаатай нь гадаад худалдааг зөвхөн хуулийн этгээд гэрээний үндсэн дээр хийнэ. Ингэхдээ оюуны өмч зөрчих ёсгүй. Одоо бол зөвхөн хүнсний бүтээгдэхүүн болон эмийн худалдаанд энэ шаардлагыг тавьж байна”

УИХ-ын гишүүн Су.Батболд “Худалдаачид хуучирсан бараагаа огт хямдруулдаггүй. Шинэ хуучин талх яг адилхан үнэтэй. Үүнээс худалдаачид биш үйлдвэрлэгчид илүү их хохирол амсдаг. Энэ талаар төсөлд ямар зохицуулалт орсон бэ?

Худалдааны тухай хуультай болсноор гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үйлдвэрлэгчид, худалдаачдыг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зорилготой. Цаашид худалдааг хөнгөвчлөх зорилгоор УИХ-ын гишүүн Г.Батхүү Тээвэр ложистикийн тухай хууль боловсруулж байгаа юм байна.

Манай улс гадаад дотоод худалдааг либералчлах зорилго тавьсан ч худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг тодорхойгүй байсаар ирсэн. Худалдаачинд зориулалтын бус ажлын байртай байна. Мөн технологийн горимын дагуу бараа бүтээгдэхүүнээ хадгалдаггүй. Олонх нь зориулалтын тээврийн хэрэгсэлгүй гэх мэт сөрөг үзэгдлүүд байсаар байна. Мөн худалдааны салбарын мэдээлэл, статистик дутуу.

Гэтэл бид саяхан Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгууллаа. Иймд Худалдааны тухай хуультай болох цаг болсон гэж хууль санаачлагид үзэж байна.   

Эдгээр хуулиудад ижил төстэй олон заалт байгаа ч чөлөөт худалдааг хэвээр нь хадгална гэсэн зарчмын ялгаа байгаа аж. Учир нь нэгэнт эхэлчихсэн худалдааг бүү зогсоогоорой гэсэн хүсэлт бизнес эрхлэгчдээс их иржээ. Засгийн газраас өнгөрсөн сард Худалдааны тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа.

Тэрээр “Үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбодог учир худалдаачид их чухал үүрэгтэй. Энэ салбарт 152000 хүн ажилладаг. Уул уурхайн цөөн тооны нэр төрлийн бүтээгдэхүүнд тулгуурласан эдийн засгийн бүтцээр бид удаан явлаа. Өнгөрсөн жилүүдэд импорт 75 хувиар өссөн. Гэтэл экспорт энэ хэрээр өсөөгүй. Гадаад худалдааны таатай орчин бүрдүүлэхийн тулд энэ төслийг боловсруулсан” гэсэн юм.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Худалдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. харин ээ хуулийг АҮЯам болон УИХ-ын 4 гишүүн тус тусдаа боловсруулан, УИХ-д өргөн барьжээ.  

Аж үйлдвэрийн яамнаас боловсруулсан Худалдааны тухай хууль 11 бүлэг, 35 зүйлтэй. ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилго тавьсан энэ хуулийг баталснаар Тусгай сангийн тухай, ЖДҮ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.