Ө.Энхтүвшин О.Баасанхүүд ханджээ
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.05.12

Ө.Энхтүвшин О.Баасанхүүд ханджээ

Таван хүүхдийн эх, 56 настай иргэнийг тэтгэвэртэй гарахын өмнө ажлын газрын удирдлагууд нь хилс хэрэгт гүтгэж хорих ялд унагасан талаарх мэдээлэл  сошиал ертөнцөд хүчтэй тарсан.  

Мэдээж гэр бүлийнхээ нэр хүндийг бодсондоо, хэрэг арай ч ийм дээрээ тулахгүй байх гэж итгэсэндээ  үр хүүхдүүд нь  шүүхийн шийдвэр гартал хэргийг олон нийтэд ил гаргахгүйгээр хүлээцтэй байсан. Гэвч эцэстээ үнэн ялалгүй өвчтэй ээжийг нь төмөр торны цаана суулгасанд маш их гомдолтой байгаа үр хүүхдүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж эхэлсэн билээ.

Тэгвэл 2.1 жилийн ял сонсож хорих ангийн эмнэлэгт өвчинтэйгээ тэмцэн хэвтэж буй   Э.Сүрэндулам гуайн давж заалдах шүүх хурал өнөөдөр болох юм байна. Тэгвэл Э.Сүрэндуламын ар гэрийнхэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд хандсан байна. Харин Ө.Энхтүвшиний зүгээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд ханджээ.