Хүүхдийн спортын V дугаар наадмын нээлт боллоо
2015.05.14

Хүүхдийн спортын V дугаар наадмын нээлт боллоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спорт хороо хамтран Хүүхдийн спортын V дугаар их наадмын нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Биеийн тамир, спорт хорооны дарга М.Алтангэрэл болон Биеийн тамир, спорт хорооны багш, дасгалжуулагч, баг, тамирчид оролцов.

Энэ үеэр дүүргийн аварга шалгаруулах СӨББ-н Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний тэргүүн байр эзэлсэн Т.Баасансүрэн багштай 68-р цэцэрлэгийн багачууд, Засаг даргын дэргэдэх өсвөрийн аэробекийн баг тамирчид шилдэг үзүүлбэрээ сонирхууллаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 62 багийн, 5000 гаруй тамирчид спортын 16 төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж одоогийн байдлаар Улсын Хүүхдийн спортын V дугаар наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ 30 тамирчин аваад байна.