Тахарыг татан буулгах уу ?
УИХ-ын чуулган
2015.05.15

Тахарыг татан буулгах уу ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Тахарын газрыг шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа байхаар хуулийн төсөлд тусгасан юм.

Мөн холбогдох бусад хуулийн хүрээнд олон зохицуулалт тусаад байгаа.

УИХ-ын гишүүн Х..Тэмүүжин

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

 

Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюлугүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Тахарын газрыг шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяанд байхаар хуулийн төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт

УИХ-ын гишүүн Д.Ганбат

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 54 гишүүний 33 нь буюу 61,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.