"Зан үйлийн сэтгэл засал" сургалт зохион байгуулагдлаа
2015.05.18

"Зан үйлийн сэтгэл засал" сургалт зохион байгуулагдлаа

Хүүхдийн төлөө үндэсний газар

Хүүхдийн тусламжийн утасны зөвлөхийн дүн шинжилгээ хийх арга зүйн сургалт Хүүхдийн төлөө үндэсний газрын хурлын зааланд болж байна. 

Хүүхдийн төлөө үндэсний газар, ХБНГУ-ын Зан үйл, сэтгэл заслын холбоо хамтран хүүхдийн тусламжийн утасны нийт зөвлөх ажилтнууд, хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын зарим мэргэжилтнүүдийг зайлшгүй шаардлагатай утасны дуудлаганд ирсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, кейс менежмент хийх чадваруудыг дээшлүүлэх замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилоготой сургалт зохион байгуулж байна.