“Гэр бүлийн хөгжил, дэвшил” хөтөлбөрийн  тайлангийн үйл ажиллагаа боллоо.
Хөгжилд тэмүүлсэн Гэр бүл
2015.04.22

“Гэр бүлийн хөгжил, дэвшил” хөтөлбөрийн тайлангийн үйл ажиллагаа боллоо.

Гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээ, хөгжилд тэмүүлсэн амьдралын идэвхид нөлөөлж, өрх гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн хөгжлийн өмнө тулгамддаг бэрхшээлийг салбарын байгууллагын хамтын түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хүүхдийн хөгжил, хамгаалал хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2014 оны 04 сараас 2015 оны 04 сар хүртэл хугацаанд Хэрлэн, Цагаан-Овоо, Булган, Сэргэлэн, Матад сумын 100 өрхийг сонгож ажилласан ажлын тайлан, үр дүнг хамтран хэлэлцлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсрол, Соёлын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн Халамж,Үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс байгууллагууд тус бүр 10-30 өрхийг сонгож, үйлчилгээ үзүүлж ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд нийт 38 төрлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд өрхүүдийг хамруулсан.

Боловсрол, Соёлын газраас 2 өрхийн 2 хүүхдэд дүрэмт хувцасны дэмжлэг, Эрүүл мэндийн газраас 1 өрхийн гишүүнийг “Молор онош зүйн лаборатори”-т үнэ төлбөргүй эрүүл мэндийн цогц үзлэгт хамрагдах, Цагдаагийн газраас 1 өрхөд 5тн нүүрс авах эрх, 1 өрхийн гишүүнийг “Дорнын жолоо” авто жолооны курсэд 100%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 1 хүүхдийг “Энх” хүүхдийн зусланд, 2 хүүхдийг хүүхдийн сувилалд амрах эрхийн бичиг, Хөдөдмөрийн хэлтсээс зорилтот бүлгийн 2 өрхийн ирүүлсэн төслийг дэмжиж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.

Тайлант арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд тайлан хэлэлцэх, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст сонгосон өрхүүдийн гишүүдийг оролцуулсан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, эцэг эхчүүд хөтөлбөрт хамрагдсан талаарх санал сэтгэгдлээ харилцан ярилцсан ба гэр бүлүүдийн дунд нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулж, хүүхэд эцэг эхчүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас 2 өрхөд цахилгаан зуух бэлэглэсэн, 1 өрхөд телевиз, 3 хүүхдийг олон улсын хүүхдийн наадамд оролцуулах амлалт өгсөн. Хөтөлбөр амжилттай, тавьсан зорилтдоо хүрсэн гэж санхүүжүүлэгч байгууллага үзэж, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс