ЭКО ХАДАГТАЙ
2015.05.18

ЭКО ХАДАГТАЙ

НАМЭХ-ны 20 жилийн ойн ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГМЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДНА номд "ЭКО ХАТАГТАЙ", Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ЭХ-ны дарга Б.САРАНЧИМЭГын дарга, НАМЭХ-ны Улаанбаатар хотын бүс хариуцсан НБД, Б.Саранчимэгийн хөргийг хүргэж байна.

ЭКО ХАДАГТАЙ

Б.Саранчимэг хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Маш дайчин. Энэ зан нь бага байхын тогтсон гэж болно. Дундговь аймгийн 10 жилийн сургуульд байхдаа л математикт гавал байж. Ердөө л мундаг байгаад зогссонгүй. Улсын олимпиадуудад оролцон, тэргүүн байр хэдэнтээ эзэлсэн төдийгүй Оросын сэтгүүлд бодлогоо явуулж, бас шилдгээр шалгарч байжээ. Энэ бол хөдөөгийн сургуулийн жирийн сурагчид баймгүй дэндүү дайчин чанар л даа. Мандалговь хотын 1-р арван жилийн сургуульд үлгэр жишээч байж сургуулийн бүлгэмийн зөвлөлийн даргын ажлыг хийж явсан байна. Арваа алтан медальтай төгссөн тэрбээр дараа нь ЗХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг удирдлагын автоматжлагдсан систем мэргэжлээр төгссөн юм. Оюутан байхдаа шатрын спортын мастер болж байсан ба одоо түүний бага хүү нь ээжээсээ дутахгүй шатар тоглодог бөгөөд саяхан л гэхэд ACE Tournament 2014 тэмцээний үнэмлэхүй аварга болжээ. Энэчлэн түүний бага, идэр насны намтрын түүхийг сөхөхөд хэн бэ гэдэг нь шууд харагдана. Товчдоо бол өөр олныг нуршихгүй хэлээд өгнө.

Одоо энэ эрхэм бүсгүйн хашиж байгаа алба, хийж байгаа ажлыг харахад түүний тухай хэлсэн дээрх тодорхойлолтыг батлахын зэрэгцээ илүү нарийн авъяас чадвар, боловсрол мэдлэгтэйг илтгэх болно. Б.Саранчимэг өнөөдөр Монголд ганц байгаа, өөрөө үүсгэн байгуулсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, МАН-ын Нийслэлийн намын хорооны тэргүүлэгч, нийслэлийн НАМЭХ-ны дарга, хамгийн чухал нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гээд хариуцлагатай, чимхлүүр ажлуудыг хийсэн шиг хийж яваа. Б.Саранчимэг гэнэт мотордоод энэ түвшинд хүрчихээгүй юм. 1993-1999 он хүртэл Улсын Их Хурлын Тамгын газарт систем администратораар ажиллаж, энэ хугацаанд УИХ-ын Тамгын газрын болон УИХ-ын гишүүдийн компьютерийн техник, программ хангамжийг хариуцаж, УИХ-ын анхны дотоод сүлжээ, интернэтийг тавилцаж, анхны веб хуудсыг хийсэн чадварлаг нэгэн. Улмаар УИХ-ын Тамгын газрын нэр дээр АНУ-ын Гавайн Их сургуульд мэдээллийн системийн чиглэлээр элсэн, 2006 онд Удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын “Richman” компанид маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Дөрвөн жилийн өмнө Монголд ганц, дэлхийд томд тооцогдох цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэж хэн ч төсөөлж яваагүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Эмэгтэй хүний тэр дундаа Б.Саранчимэг хэмээх дайчин, ажилсаг, хэд хэдэн хэлтэй, боловсролтой бүсгүй тус цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллах болсон нь чухам нүдээ олсон томилгоо болж гэдгийг хэн хүнгүй мэдэрсэн байдаг. 975 га бүхий нүсэр том Цэцэрлэгт хүрээлэнг зөвхөн Монголын мөнгөөр бус гадны дэмжлэгээр босгож байгаа нь яах аргагүй Саранчимэгийн хичээл зүтгэл. Тэрээр Улаанбаатар хотдоо анхны гэх тодотголтой олон ажлыг хийж чадсан. Өдгөө энд чийрэгжүүлэлтийн талбай, хамгийн анхны газрын усан оргилуур, 2.6 км тойрог бүхий дугуйн болон гүйлтийн зам, автоматжуулсан усалгааны систем, 300 авто машины зогсоол, 40 м диаметртэй усан оргилуур, сагсан бөмбөг, агаарын теннис, хөл бөмбөгийн талбай, дугуйн, гүйлтийн, цанын зам ашиглалтад орж бэлэн болон аль хэзээний улаанбаатарчуудын цугладаг газар болоод байгаа. Удахгүй задгай театр, цэцгийн хүлэмж, иж бүрэн зүлэгжүүлэлт, наран шарлагын газар, агаарын лифт, ах дүү хотуудын нэрэмжит төгөл зэрэг ажлуудыг хийх аж. Хамгийн сүүлд гэхэд л Сараа БНСУ-аас цэцэрлэгт хүрээлэндээ 200.000 “ногоон” батлуулан насны ангилалтай хүүхдийн тоглоомын талбай хийх аж. Энэ бол хэн хүнд байдаггүй чадвар, овсгоо юм. Сараагийн хамгийн их санаа зовж явдаг зүйл нь экологийн асуудал. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй амьдралаа холбож, иргэдийн экологийн боловсролд хувь нэмрээ бага ч гэсэн оруулах зорилгоор 2013 онд “Ногоон ном” хэвлүүлж, экологийн судалгааны ажлууд болон ном товхимолуудыг нэгтгэсэн байна. Мөн энэ чиглэлээр ажилладаг иргэд, ТББ-уудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эко танхим” байгуулах төсөл санаачлан ажиллаж эхэлжээ.

Ханиа халамжлан, хөвгүүдээ өсгөн нэг ёсондоо биеэ, гэрээ засссан тэрбээр төр төвхнүүлэх үйлст эмэгтэйчүүдийн шилдэг төлөөлөл болон дүр төрх нь нэгэнт тодорчихсон. Сараа нийслэлийн НАМЭХ-ны даргаар 2011 онд сонгогдож, хоёр том зорилт тавин ажиллаж байгаа хүн.

Нэгдүгээрт, эмэгтэйчүүдээ чадваржуулан сургах, нам цаашлаад төрд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд холбооны үүрэг оролцоог нэмэгдүүлэх тэр дундаа дараа үеийн залгамж халаагаа бэлтгэх систем бий болгох,

хоёрдугаарт, “152х1”, “Бямбын 11”, “Гоо сарнай”, Ээжээ танд баярлалаа” кино төсөл зэрэг далайцтай, хүмүүнлэг, энэрэнгүй үйлс бүхий, эмэгтэйчүүдийн таашаалыг хүртсэн олон төслийг амжилттай зохион байгуулж тогтмолжуулсан. Энэ бүхэн нь түүний хувьд сонирхлын төдий биш харин ч нийгмийн хариуцлагатай байхын үлгэр жишээ болж байдаг юм. Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж дээд одон “Алтан гадас” өгсөн байдаг.

Б.Саранчимэг хоёр дахь удаагаа НИТХ-ын төлөөлөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаа улам туршлагажин чадваржиж, асуудлыг өргөн хүрээнд харж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, менежмэнт сайжруулах болон хот төлөвлөлтөд эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар саналууд оруулсан нь тодорхой ажлуудад тусгалаа олж, ажил хэрэг болж байгаа юм. НИТХ-ын Байгаль орчин, экологийн байнгын хорооны даргын хувьд саяхан “Ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг батлуулж, Улаанбаатар цаашлаад дэлхий нийтийн анхаарлыг татаж буй чухал асуудлыг анхаарлын төвд авчрах эхлэлийг тавилаа.

Тэрбээр одоо ч боловсорсоор яваа. Өнгөрсөн зун АНУ-д Харвардын Их Сургуулийн Удирдлагын хөтөлбөрт сураад ирсэн, энэ намраас Монгол Улсын Их Сургууль, Хууль Зүйн сургуульд сурч байна. Нийслэл хотоо хөгжүүлэх их ажилд хүчээ шавхаж, Монгол Америкийг холбон оюунаа тэлж, сурч боловсорч яваа түүний өмнө “том хаалга” нээлттэй байна.

Эрт боссон хүн нэгийг үзэж, их зүйлд зорьсон хүн ирээдүйн хаалгыг нээнэ гэдэг үнэн аж. 
НАМЭХ