Олон түмний итгэл алдарчихлаа
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2015.05.21

Олон түмний итгэл алдарчихлаа

Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл  байдалхүндэрснээс болж Засгийн  газар “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй болсон мэт яриа өрнөж байна. Заавал энэ хөтөлбөрийг авахаас аргагүй байдалд хүрсэн юм уу?

“Стэндбай” хөтөлбөрт орсноор Монгол Улсад эргэлдэж байгаа бүх мөнгө ил болно, хяналт бий болно, санхүүгийн сахилга бат сайжирна. Монголбанк энэ хөтөлбөрийг авахгүй гэж байгаа ч Засгийн газар авахын төлөө байгаа болов уу. Оройтоогүй дээрээ энэ хөтөлбөрийг авах нь зүйтэй гэж би хувьдаа үздэг. УИХ ойрын үед улс төрийн шийдвэр гаргах ёстой. Үүний тулд, Засгийн газар, Сангийн яа.м энэ санаачилгыг УИХ-д оруулах учиртай. УИХ шийдвэр гаргасан тохиолдолд Монголбанк хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Өмнө нь “Стэндбай” хөтөлбөрийг авч эдийн засаг сэргэж байсан түүх байдаг. Гэхдээ энэ хөтөлбөрийг авах нь манай улс дампуурлаа зарлаж буйтай агаар нэг биш үү?

Эдийн засгийг сэргээнэ гэхээс илүү бий болсон хүндрэлээс гарна. Ядаж цалин тэтгэврээ тавина. Олон улсын валютын сан дэлхийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг сахиулдаг, дэлхийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй байгууллага. Харамсалтай нь бид улс орныхоо эдийн засгийг авч явж чадахгүй гэдгээ хүлээн зовшөөрч, дампуурлаа зарлана гэсэн үг.

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдлаа. Одоо Тавантолгой хөдлөх болов уу?

Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг харахад явахааргүй юм билээ.

-Зарим улстөрчид Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд байлгана гэх юм билээ. Ер нь Тавантолгой торийн мэдэлд байх ёстой юу, эсвэл Монголын галын хувийн хэвшлийн “Энержи Ресурс” гөлөөлж хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх ёстой юу. Та юу гэж бодож байна?

Бизнесийн асуудалд улстөрчид хошуу бага дүрэх хэрэгтэй. Улстөрчид бизнест хангалттай хошуу дүрлээ, хангалттай үймүүллээ. Уг нь Тавантолгой төсөл бизнесийн зарчмаараа л явах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” нь байна уу, “Энержи ресурс” нь байна уу УИХ-д хамаагүй. УИХ уул уурхайн салбарт баримтлах ерөнхий бодлогоо гаргасан, татварын орчноо тогтоосон, Тэр хүрээнд Засгийн газар ажиллах ёстой.

Нэг талдаа энэ бол хариуцлагын асуудал. УИХ оролцож байхад Засгийн газар хариуцлага хүлээх боломжгүй. Эзэн биегүй 76 хүн бас хариуцлага хүлээхгүй. Хариуцлага хаана буух вэ. Хариуцлага хүлээх хэн ч байхгүй, Гүйцэтгэх эрх мэдлийг авч байгаа Засгийн газарт эрх мэдэл алга, Энэ бол манай засаглалын хэлбэрийн муу шинжийг ил гаргаж байна. Тавантолгойн асуудал дээр ил харагдсан нь энэ.

Миний ойлгож байгаагаар бидний хамгийн том зовлон бол эрдэс баялаг. Хүний бүтээгээгүй, нэмүү өртөг шингээгүй байгалийн баялгийг ашиглахдаа ухаалаг хандахгүй бол улс орныг сүйрүүлэх айхтар увидастай гэдгийг л мэдэрч байна. Засаглалыг, улс төрийн намуудыг амархан залгиж, төрт ёсыг унагаалаа.

Энэ бол эрдэс баялгийн хараал юм байна гэдгийг одоо ойлгож байна. Тэр учир шалтгаанаас бид тойрч чадсангүй. Уг нь .тойрох боломж байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хуримтлалын сан бий болгох эрхзүйн зохицуулалт хийсэн ч хэрэгжүүлж чадсангүй. Гэнэтийн орлогыг замбараагүй, үр ашиггүй, сэтгэл хөдлөлөөр зарцуулж дууслаа.

-Тавантолгойн асуудал дээр намууд хуваагдаад зөрчилдөөд байх шиг байна. Ер нь бид Засгийн газарт итгэх ёстой юм уу, УИХ-ын даргыи байр суурьт итгэх ёстой юм уу?

Стандарт бус шийдэл болж байна, Засгийн газрын өргөн барьсан хуулийг УИХ хэлэлцээд дэмжих бол дэмжээд л явдаг. Хэрвээ дэмжихгүй бол буцаадаг. АН-ын гүйцэтгэх зөвлөл Засгийн газрынхаа хийсэн гэрээ хэлэлцээрийг дэмжихгүй гэлээ. Мөн намын дарга нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр Засгийн газар цаашид ажиллах шаардлага байна уу гэж харж байна.

Засгийн газрын оруулж ирсэн гэрээ хэлэлцээр бүгд уналаа. Энэ бүхнээс харахад Засгийн газрын чадамж ямар байгааг харуулж байна. Ер нь асуудлыг гурван талт хэмжээсээр харах ёстой. Хэтэрхий нэг өнцгөөс асуудалд хандаж байгаа учраас талцал үүсч байна. Намууд, УИХ-ын гишүүд, нийгэм хуваагдлаа. Энэ нь өөрөө үндэсний эв нэгдэлд нөлөөлөхүйц, нийгмийн зөрчлийг бий болгож байна. Үүнийг улстөржүүлж, дэврээж, хөөргөж байгаа нь өөрөө ноцтой асуудал. Бид өдөр бүр захиалгат нэвтрүүлгүүд үзэж байна. Аль аль нь үндэслэлтэй,

-Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа учир огцрох хэрэгтэй гэдгийг та удаа дараа мэдэгдсэн. Ингээд ойр ойрхон Засгийн газраа огцруулна гээд яриад байвал ажил урагшлахгүй юм биш үү?

Засгийн газар шинээр байгуулагдаад хагас жил орчим болох гэж байна, Ямар ч асуудал шийдэж чадсангүй, Засгийн газрын оруулж ирсэн төсөл хөтөлбөрүүд УИХ-аас дэмжлэг авч чадахгүй байна. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд энэ үед улс төрийн дэмжлэггүй гүйцэтгэх засаглал өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо авч гарах боломжгүй. Нэгэнт бодлого нь дэмжигдэхгүй болсон үед яаралтай огцрох өргөдлөө өгөх нь илүү эх оронч алхам. Энэ санааг Ерөнхий сайдад хэлсэн.

Монгол Улс эдийн засгийн асар гүнзгий хямралтай нүүр тулсан. Монгол үндэстэнд томоохон сорилт даван туулах шаардлага үүслээ, Гадаад өр 20 тэрбум ам.доллар давсан. Засгийн газрын дотоод өр дөрвөн их наяд төгрөг буюу Монгол Улсад эргэлдэж байгаа зээлийн 1/3- ийг Засгийн газар ашигласан. Аж ахуйн нэгжүүдэд буюу бодит эдийн засгийн салбарт мөнгөний нийлүүлэлт үндсэндээ зогслоо.

Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Хөрөнгө оруулалт гадагшилж хасах руу орсон. Сая сая долларыг өдөр болгон алдаж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад эдийн засгийн бүх үнэлгээ, ирээдүйн төлөв сөрөг болж хувирлаа, Төрийн сангийн төлбөрийн гүйцэтгэх чадвар туйлын муу, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломж алга.

Тэр байтугай тэтгэвэр, цалингаа тавихад хүндрэл үүслээ, Валютын нөөц ноцтой байдалд орсон. Харин шийдвэр гаргах түвшинд улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэдэн толгой тойрсон хэрүүл л байна. Ухахаас өөр ухаан санаа алга. Өнөөгийн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харах чадварыг улс төрийн намууд алдсан. Засгийн газар нөхцөл байдлыг жолоодох гэж оролдож байгаа ч дэмжих ёстой улс төрийн гол хөдөлгүүр нь болох нам нь хөдөлж өгөхгүй байна.

-Танай нам Засгийн газарт хамтарсан шүү дээ. Анх орохдоо эдийн засгийн хямралыг арилгана, ард түмнийхээ төлөө ийм сонголт хийлээ гэж мэдэгдсэн?

Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд МАН-ыг Засгийн газарт урьсан. МАН улстөрийн томоохон шийдвэр гаргасан. Улс орны томоохон бодлогууд мухардалд орж унасан. Уналтыг аль болох зөөллөх, хохирол багатай даван туулахын тулд МАН Засгийн газарт орох нь зүйтэй гэж шийдээд орсон. Эндээс юу хэлэх гэж байна вэ гэвэл АН-ын хөтөлбөр буюу 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр нурсан гэж хэлж болно.

Харин одоо бол тийм хөтөлбөрийн асуудал байхгүй. Эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ гэдэг дээр эрэл хайгуул хийж хамтарч ажиллах гэж оролдож байна. Оролдож байна гэхийн учир Тавантолгой, Оюутолгойн асуудал дээр өрнөж байгаа хэрүүл тэмцлийг хар л даа. Засгийн газраас оруулж ирсэн бүх хөтөлбөр, төсөл унаж байгаа учраас энэ Засгийн газар цаашаа явах боломжгүй болжээ гэдгийг би харж байна.

-Тэгэхээр хамтарч Засгийн газар байгуулсан МАН-ынхан өөрсдөө түрүүлж гарах ёстой юу. Ер нь тийм яриа гарч байна?

Эдийн засгийн хүнд нөхцөлөөс гарах эрс шийдэмгий бодлого гаргахгүй бол МАН засагт байх шаардлагагүй. Хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжихгүй бол энд байж яах юм. Хамтарч засаг байгуулаад юу хийв. Бүх макро түвшний үзүүлэлтүүд уналаа.

-Засгийн газраас гарах асуудлаар нам дотроо ярилцсан уу ?

Нам дотроо хангалттай ярьж байгаа, Одоогоор ярилцаж, хэлэлцэж байна. Эцсийн эцэст хариуцлагын асуудал яригдана. МАН тулдаа л ард түмнийхээ эрх ашгийг бодож засагт хамтарсан. Н.Алтанхуягийн тарьсан гай. лай хоёрыг цэвэрлэх гэж МАН хичээж байна.

Хэрэв Засгийн бодлого дэмжигдэхгүй, ажил цааш явахгүй бол МАН засагт байх шаардлагагүй. Олонхийг бүрдүүлж байгаа АН Засгийн газраа дангаар бүрдүүлээд асуудлаа шийдэг.

-Тэгвэл дараагийн Засгийн газар ямар байх ёстой юм бэ. Бас л дахиад нэг Засгийн газар гардаг, унагана, огцруулна гэдэг асуудал өрнөх юм биш биз дээ?

Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой. Эрүүл мэндийн салбарыг эмч хүн удирдах хэрэгтэй. Ард түмэн залхаж байна шүү дээ. Бид нэмж ард түмнийг хэрэлдүүлэх хуваах ямар шаардлага байгаа юм бэ.

-Засгийн газрын ажил урагшлахгүй байгаад УИХ-ыг буруутгадаг. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас өргөн барьсан хууль, төсөл хөтөлбөрийг УИХ гацааж байна. Тиймээс хурдан шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан?

Засаглалын систем, бүтэц, төрийн байгуулалтууд, авч хэрэгжүүлэхийг оролдож байгаа арга хэмжээ, нийгэмд үүссэн уур амьсгал гээд. Энэ бүхнийг бүхэлд нь харахаар улс орон нэг л биш болсон нь тодорхой харагдана.

Төрд итгэх олон түмний итгэл үндсэндээ шалан дээр уналаа. УИХ, Засгийн газар, шүүх засаглал бүх шатанд ард түмнийхээ итгэлийг алдлаа.

Үндсэндээ улс орны аюулгүй байдалд ноцтой аюул занал бий болгож байна. Тиймээс УИХ хариуцлагыг өөр дээрээ үүрч Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцээд тарах нь үүсч болох нийгмийн сөрөг үр дагавраас сэргийлнэ. Ийм шаардлага байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцэх хэрэгтэйг хэллээ. Өөрчилснөөр ямар үр дүн гарах вэ?

Өнөөгийн бий болоод байгаа нийгмийн үр дагавар, учир шалтгаан юу вэ, яагаад ийм байдал үүсэв гэдгийг эхлээд бодох ёстой, Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн үйл явцад дүгнэлт хийнэ гэсэн үг. Цаашдаа энэ байдлаар явж болох уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийж, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой.

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад эхэлбэл бусад хуулийн өөрчлөлт зогсоно. Зургаа, долоодугаар сард УИХ Үндсэн хууль дээр төвлөрч ажиллаад шинэ арга замаа тодорхойлмоор байна. Өнөөдрийн засаглал хол явахгүй гэдэг нь тодорхой болчихлоо.