Шадар сайд хүүхдүүдтэй уулзлаа
2010.05.07

Шадар сайд хүүхдүүдтэй уулзлаа

Хүүхдийн үндэсний хоёрдугаар чуулганд оролцож байгаа хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзав. Хүүхдүүд чуулганаараа НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх талаар
 НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос манай улсад ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм байна. Нийслэл, хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд салбар хуралдаанд оролцон 7 үндсэн бүлгээр хэлэлцэж үр дүнгээ нэгтгэн Их чуулганд танилцуулахаар болжээ. Багш нарын заах арга барилыг сайжруулах, хүүхдэдээ анхаарал халамж тавьж илэн далагүй ярилцаж байхыг уриалах, хүүхдийн хүнд хөдөлмөрийг устгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд анхаарч зайны сургалтыг тасралтгүй явуулах, тэдэнд зориулсан зориулалтын зам бий болгож, секц, дугуйлан хичээллүүлэх, хүүхдийн хүмүүжилд гэр бүлээр нь дамжуулан нөлөөлөх төсөл хэрэгжүүлэх, хоол хүнс, эрүүл мэнд, сурах орчинг сайжруулах талаар хэлэлцэж гарах арга замыг нь тодорхойлсон байна. Нэгдсэн дүгнэлтээ өнөөдөр /2010.5.7/ Төрийн ордоны Их танхимд болох Үндэсний хоёрдугаар чуулганаараа хэлэлцэн төр, засагт уламжлах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.