2015.05.29

Хүн байвал зүйл анги нь олдоно гэх хандлагыг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өчигдөр өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Өмнөх Засгийн газрын үед  өргөн баригдсан ч эргүүлэн татагдаад  байсан хуулийн төслийг  хэлэлцэх явцад гишүүдээс нэлээд олон асуулт, санал  гарсан.

Энэ үеэр хэлсэн Ө.Энхтүвшин гишүүний үгийг хүргэж байна.

Тэрээр “Хэрэв энэ хууль буруу гарвал гэмгүй хүнийг амьтан болгоно. Зөв гарвал буруутныг шүүдэг, хохирогчийг хамгаалдаг механизм бий болно. Энэ хуулиас хүнийг үндэслэлгүй барьж хорих асуудлыг таслан зогсоогоосой, хоёрт хүнийг барьчихаад  нотлогдохгүй бол өөр хэргээр ялладаг байдлыг өөрчлөөсэй гэсэн хүлээлт байна. Сталины хэлсэнчлэн “Хүн нь байвал зүйл анги нь олдоно” гэдэг хандлагыг өөрчлөх хэрэгтэй” гэлээ.