ММНБИ-ийн оюутнууд АССА-ийн шалгалт өгч байна
2015.06.03

ММНБИ-ийн оюутнууд АССА-ийн шалгалт өгч байна

АССА-ийн зэрэг буюу олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өнөөдрөөс дэлхий нийтэд зэрэг эхэлж байна. Шалгалт нийт 13 хичээлээр 6-р сарын 13-ыг дуустал үргэлжилнэ.

Манай улсын хувьд ШУТИС-ийн төв номын сангийн байранд тус шалгалт явагдаж байгаа бөгөөд ММНБИ-ийн АССА хөтөлбөрийн 15 оюутан F7-Санхүүгийн бүртгэл,  F8-Аудит ба баталгаажуулалт хичээлээр шалгалт өгч байна.

Шалгалт өгч буй нийт оюутнууддаа амжилт хүсье.