УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.06.08
Татварын өршөөлийн хуулийг хүлээсэн 11 мянган компани байна
Засгийн газраас эдийн засгийн ил тод байдлын тухай, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулан хувийн хэвшилдээ нэг удаа өршөөл үзүүлэхээр болсон гэтэл уг хуулийн төслүүдийг өнгөрсөн жилээс хойш ярьж хэлэлцэж бараг нэг жилийн нүүр үзэх гэж байна.
Тийм ч учраас хуулийн батлахыг хүлээсэн олон мянган аж ахуй нэгжүүд татвараа төлөхгүй байгаа асуудал үүсгэж байгаа юм. Ерөнхийдөө эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь үндсэндээ обшер бүс буюу ил гаргаагүй хөрөнгийн мэдээлэлтэй тусах юм.