Татварын өр 528 тэрбум хүрчихэж...
Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан
2015.06.12

Татварын өр 528 тэрбум хүрчихэж...

УИХ-ын чуулганы өчигдөр өдрийн нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 30 гаруй хувь нь төслийг дэмжсэнээр олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм.

Гэхдээ УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Хуулийн төслөөр санал хураах үед байсангүй. Олон гишүүн хуралдаанд байхгүй үед санал хураасан нь төсөл унахад хүргэлээ. Хуулийн төслөөр дахиж санал хурааж өгөөч" гэсэн горимын санал гаргав. Ингээд дахин санал хураахад тус хуулийн төсөл гишүүдийн 67.3 хувийн дэмжлэг хүлээж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

 2007 оны Татварын өршөөлөөр 4000 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан. Өнөөдрийн татвар төлж байгаа 24 мянган аж ахуйн нэгж бий. Тэднээс хэдэн хувь нь энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм, хэчнээн хэмжээний хөрөнгө ил болох бэ гэсэн асуултад Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан "Ил тод болгох хөрөнгө дээр тэдэн хувь нь хуульд хамрагдана гэж хэлэхэд хэцүү. Өнөөдрийн байдлаар 528 тэрбум төгрөгийн татварын өр үүсчихээд байгаа" гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Өршөөлийн тухай хуулийг иж бүрнээр нь оруулж ирье гэж С.Баярцогт сайд хэллээ. Нийт өршөөлийн хуулийн нэг хэсгийг хэлэлцээд байна. Иж бүрнээр нь оруулж ирэхгүй бол болохгүй. Эртхэн оруулж ирэхгүй бол хэл аманд орно. Сар шинэ, улсын баяраар 197 хууль баталсны 60-70 хувь нь асуудалтай хууль. Баялаг бүтээгчдээ дэмжих талаасаа чухал.

Шоронд байгаа хүмүүсээ өршөөе, асар их баялаг бүтээж олон мянган ажлын байр бий болгосон хүмүүсээ өршөөе гэх мэтчлэнгээр иж бүрнээр нь хэлэлцэхгүй бол наадам дөхөх тусам хардалт ихсэнэ шүү” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогт