Зургаадугаар сарын 15-наас тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулна
Зураг дээр НОГООНООР ТЭМДЭГЛЭСЭН бүсэд тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийнэ.
2015.06.09

Зургаадугаар сарын 15-наас тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулна

Хотын төв замд дулаан, цэвэр усны шугамын өргөтгөл, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор хотын төвийн замын урсгал чиглэлд өөрчлөлт оруулж, зургадугаар сарын 15-наас эхлэн хотын төв замуудад автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор төгссөнөөс хамааран хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Тодруулбал, хойноос урд чиглэлд Хүнсний IV дэлгүүрээс Замын цагдаагийн уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын дотогш хэсэгт энэхүү хязгаарлалт үйлчлэх юм байна.

Зураг дээр НОГООНООР ТЭМДЭГЛЭСЭН бүсэд тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийнэ.

Хэрэв таны машины дугаар ТЭГШ тоогоор төгссөн бол:

2 ,4, 6 дахь өдрүүдэд тус бүсэд зорчиж болно.
Хэрэв таны машины дугаар СОНДГОЙ тоогоор төгссөн бол

1, 3, 5 дахь өдрүүдэд тус бүсэд зорчиж болно.

Харин НЯМ гарагт тус бүсэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.