Авлига бол байна гэхдээ хээл хахууль талаасаа биш
"Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт авлигын асуудлыг хөндөж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцлоо.
Улс төрийн хүрээнд авлига ихэсэж байна гэж иргэдээс авсан судалгаагаар гарсан. Улс төрийн хүрээнд авлига байна уу?
Авлигын судалгааны арга зүй бол олон нийтийн санаа бодлыг тандаж байдаг. Хувийн бодлоороо харахад бизнес эрхэлдэг байсан хүмүүс улс төр рүү орохоороо зах зээл дээр байгаа өрсөлдөөнийг эрх мэдлээрээ дамжуулан шийдэх гэж оролддог. Энэ нь олон нийтээс итгэж өгсөн эрх мэдлийг тодорхой хэсэг бүлгийн эрх ашиг руу, мөн хувьдаа ашиглаж байна гэсэн үг юм. Үүн дотор эргэлдэж буй мөнгөн дүн, ашиг сонирхол бол жирийн хүмүүсийн авилгалын тухай төсөөллөөс хэд дахин их. Авлига бол байна. Гэхдээ хээл хахууль талаасаа биш төрийн эрх мэдлийг бүлгийн юмуу хувийн ашиг сонирхолд ашиглах үзэгдлүүд байгаа юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү