Хөрөө араамтай засаг дарга нар их олон болсон
УИХ өнгөрөгч баасан гаригт Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ялангуяа манай аймагт унаангийг ашигладаг тал дээр ямар ч ахиц дэвшил гарсангүй. Их төвөгтэй. Унаангийг нь ялгаж өгнө гэж нэг хүн, ялгуулсны дараа хорхойтсон модыг огтолж унагах шаардлагатай гэж нэг нөхөр, түүний дараа огтолж унагахад дахиад нэг хүн ирдэг. Энэ чинь амьдралаас арай хол байна л даа”
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ойн нөөц бүхий аймгуудын иргэдийн ахуйн хэрэгцээ болон уламжалт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зориулалтын огтлолтыг баг бүрээр нь гаргадаг болъё гэсэн саналыг гаргасан. Үүний дүнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг судлаачээ гэж яриад байгаа.
УИХ-ын гишүүн А.Бакей
Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооноос дэмжигдсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай , Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.