“Торгоны зам”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёлыг сурталчилсан аяллын шинэ брэндтэй болно
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2015.07.22

“Торгоны зам”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёлыг сурталчилсан аяллын шинэ брэндтэй болно

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-“Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулахаар Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Энэхүү төслийн нэгжийг байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Торгоны зам аялал жуулчлал" хөтөлбөрийн хүрээнд бидэнд санал тавьсан юм. Тодруулбал, “Монгол Улс нүүдэлчдийн замаар аялахуй” гэдэг шинэ аялал жуулчлалын брэнд бий болгооч гэсэн л дээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон “Торгоны зам" олон улсын хуралд оролцож байх үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Дэлхийн аль нэг орон Монгол Улсын өмнөөс нүүдэлчдийн тэр арвин соёлын өвийг сурталчилж чадахгүй. Тэгэхээр танай улс эдийн засгийн агуулгаар нь мөнгө болгож хөгжүүлэх гарц болгох хэрэгтэй" гэж бидэнд хандан уриалж байлаа.

Тиймээс энэ ажлыг бид шуурхай зохион байгуулж, “Торгоны зам аялал жуулчлал"-ын төслийн нэгж байгууллаа. Ингэснээр нүүдэлчдийн замаар аялахуй маршрутыг бий болгож, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Миний өмнө Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дөнгөж сая ирсэн захидал байна. Ноён Талиб Рифайн гарын үсэгтэй уг захидалд “Үнэхээр танай улс Торгоны зам аялал жуулчлалын төслийн нэгжийг байгуулж байгаа бол Дэлхийн аялал жуулчлалын байгууллага НҮБ-аас дэмжинэ” гэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын байгууллагыг хөгжүүлэхэд том дэмжлэг болно. Өнөөдөр БНХАУ-д 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Торгоны замын аялал жуулчлалын фонд бий болсон. Ер нь Торгоны замын аялал жуулчлал, дэд бүтцийг бий болгох чиглэлээр улс хоорондын эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр дэлхий нийт идэвхтэй ажиллаж байна. Энэ том арга хэмжээнд Монгол Улс хамтран оролцож, өөрийнхөө улс орныг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулъя гэж Засгийн газраас шийдвэр гаргасан байгаа.

-Манай улсын тухайд ямар маршрут гаргах боломжтой вэ?

-Одоо аялал жуулчлалын комисс байгуулаад байна. Ямар замаар аяллын маршрут гаргах вэ гэдгээ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай ярилцажбайж шийдвэрлэнэ. Ингэхийн тулд бид төслийн нэгж байгуулж, энэ асуудлуудыг ярих боломж бүрдэж байна.

-Өнөө жил Монгол оронд зочлох жуулчдын тоо урьд жилүүдийнхээс илүү байна гэсэн хүлээлт бий. Учир нь манай улс IТВ-2015” олон улсын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд салбарын яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ерньбол аялал жуулчлал ямар нэг хэмжээгээр өссөн тоог аяллын кдмпаниуд өгч байгаа. Яагаад гэвэл зочид буудлуудын ор хоногийнх нь тоо дүүрэн хүнтэй, тэдний үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Гэвч өнөөдөр аялал жуулчлалын салбарт шийдвэрлэгдэж чадаагүй олон асуудал бий. Үүнийг бүгд мэднэ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам багагүй ажлуудыг хийж амжуулж байна. Аялал жуулчлалын салбарыгхөгжүүлэхэд Монгол Улс анх удаа үндэсний хөтөлбөр боловсруулж, зургадугаар сарын 29- ний өдөр Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Энэ хөтөлбөр батлагдсанаар аялал жуулчлалын салбарын өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэнэ.

Тэгэхээр салбарын асуудлуудаа эрэмбэ дараатай, цэгцтэй болгоё. Зөвхен аялал жуулчлалын салбарын хүнд ачааг хувийн хэвшлийн хэдэн аж ахуйн нэгжийн нуруун дээр үүрүүлээд яваад байж болохгүй. Дэлхийн олон улс орон өөрийнхөө эдийн засгийн салбарыг хөгжүүлэх нэг гол хөлийг аялал жуулчлалын салбар гэж үзэж байна. Бид бусад оронтой харьцуулахад илүү материал сайтай ард түмэн. Тиймээс эдийн засгаа хөл дээр нь босгоход, эдийн засгийнхаа гол брэндийг, бүтээгдэхүүнийг бий болгож, дэд бүтцийг нь сайжруулж, аялал жуулчлалынхаа салбар руу тодорхой хөрөнгө зарцуулж байж эргээд мөнгө олох боломжтой.

Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Олон хүнийг ажилгүйдэл ядуурлаас гаргахад тус дэм болно. Бидэнд гадаадаас ирж байгаа жуулчдаа яаж татах уу, тэдэнд хэрхэн шуурхай үйлчлэх үү, сэтгэл ханамжийн баталгааг яаж үзүүлж чадах вэ гээд маш олон асуудал байгаа. Үүнийг аялал жуулчлалын компаниуддангаараа шийдвэрлэж чадахгүй. Тиймээс бид үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадаагүй гацсан гол шалтгаан нь төрийн ямар ч дэмжлэггүйгээр хувийн хэвшлийнхэн маань хүнд ачааг нуру^н дээрээ үүрч явсантай холбоотой. Тийм учраас бүх юмыг хувийн хэвшилдээ үүрүүлээд байх биш, Монголын нэр нүүрийг авч гарах ёстой асуудал болгонд төр анхаарлаа хандуулан ажиллая гэж үндэсний хөтөлбөрийг баталсан.

-Аялал жуулчлалын компаниудын нуруун дээрх хүнд ачааг хөнгөвчлөхөд төр ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Хувийн хэвшлийнхэн дангаараа шийдэх боломжгүй байгаа асуудлуудыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ийм зохицуулалтуудыг хийж өгөх хөрөнгө оруулалтын асуудлыг бололцоогүй байгаа салбаруудад нь татах ёстой. Мөн аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Эдийн засгийн таатай орчин бүрдэхээс гадна орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол гадаадын болон дотоодын  жуулчдын асуудал хуримтлагдсан байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар цаашдаа аялал жуулчлапын салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх учиртай.

-Дотоодын аялал нэмэгдэж байна. Ялангуяа Хөвсгөл аймаг наадмын өдрүүдэд хүний хөлд дарагдлаа. Тэнд нөхцөл байдал хүнд байсан тухай амрагчид гомдоллож байгаа. Энэ нь эргээд жуулчдыг үргээж болзошгүй. Иймдасуудлыгшийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Хөвсгөл далайд жуулчны тоо багтахгүй, кэмп олдохгүй байгаа асуудлууд үүссэн. Бидэнд бодлого хэрэгтэй. Илүү их байгаа материалаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг болж буй үйл явдлууд хэлээд байна. Хөвсгөл орчимд байгаа бүх аялал жуулчлалын компаниудыг 00-ийн асуудлаа шийдвэрлэж, ирсэн зочдоо халуун усанд орох боломжоор нь хангадаг зэрэг аяллын стандартыг биел үүлэх шаардпагыг бид тавьж эхэлсэн байгаа.

Дотоодын аялал жуулчлал маш идэвхтэй хөгжиж байгааг наадмын үйл ажиллагаа, Хөвсгөлд амрагчдын дүр төрх харуулсан. Тэнд буудал, гэр, ариун цэврийн ерөө олдохгүй, асуудал маш хүнд байсан. ТийМээс Засгийн газраас цаашид аялал жуулчлалын салбарыг бодлоготойгоор хөгжүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Энэ бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 90 км-ийн зайд байгаа Аглаг бүтээлийн хийдийг манай Г.Пүрэвбат лам маш сайхан байгуулсан. “Нэг км бурхны замаар аялахуй" маршрутыг бий болгосон энэхүү хийдийн дэд бүтцийн асуудлыг шийдэхээр анхаарлаа хандуулсан. Хүн яаж уул ус, байгаль эх дэлхийгээ хамгаалдгийг харуулж, гайхамшигтай үзмэрүүдийг Г.Пүрэвбат лам бий болгож чадсан.

Тэрбээр буддын шашны эрхэм төв нь бол Монгол орон байсан юм гэдгийг харуулж чадахуйц урлагийн бүтээлүүдийг хийсэн. Тийшээ жуулчид хэдэн мянгаараа очиж байгаа. Аялагчдыг тав тухтай зорчуулахад зам дэд бүтцийн асуудлыг зөвхөн Г.Пүрэвбат лам өөрөө хийх ёстой мэтээр бид хардагбайсан. Тэгвэл тийм биш. Сүсэгтэн олон хийгээджуулчдын мөргөж, залбирахаар зорьж байгаа тэр чиглэлийн нийтийн эзэмшлийн замын асуудпыг төр шийдээд өгчих юм бол бужигнаж байгаа шороо тоос нь алга болно. Энэ нь хүмүүсийг ая тухтай амрахад, нөгөө талаас эрүүл мэндэд нь тустай. Мөн тэнд нь ариун цэврийн өрөөний хувьсгал хийж, боловсон 00-уудыг байгуулж, тохижуулсан. Богино хугацаанд алхам алхмаар урагшилж л байна.       *

-Сэдвээсээ жаахан хазайя. Улс төрийн үйл явдалтай холбоотой нэг асуулт байна. Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган зарлаж, МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах тухай наадмын өмнөхөн хөндөгдсөн Туршлагатай улстөрчийн хувьд асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ээлжит бус чуулган зарлах нь УИХ- ын даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Үнэхээр хэлэлцэх асуудал нь өргөн баригдвал хурал зарлагдана. Ирц хүрвэл ээлжит бус чуулган хуралддаг. Зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаараа хуралддаг. Улс төрд 16 жил зүтгэж яваа улстөрчдийн хувьд Монгол улсын  улс төр, эдийн засаг нь тогтвортой хөгжөөсэй гэж боддог. Улс төр эв нэгдэлтэй тогтвортой тайван байвал ажиллаж, амьдарч байгаа бүх хүнд үр шимээ өгнө. Дээрээ эв нэгдлээ олж чадахгүй бол, доороо суудлаа олж чадахгүй байх нь ойлгомжтой. Тиймээс эцсийн дүнд улстөрчид Монголын ард түмний төлөө зүтгэнэ гэсэн хариуцлагатай үйлдлээсээ няцах ёсгүй. Ямар ч улс төрийн нүүдэл хийхэд түүний ялагч нь ард түмэн байгаасай гэж хүсдэг.