Шүүмжлэлийг магтаалаар сольсон эмэгтэй
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.07.23

Шүүмжлэлийг магтаалаар сольсон эмэгтэй

Эр хүн шинэ машин авснаа бусдад гайхуулж байхад  Л.Эрдэнэчимэг гишүүнийг шинэхэн Бензнийхээ талаарх сэтгэгдлээ твиттерт жиргэхэд сошиол ертөнц тэр чигээрээ хошигнож хүлээн авсан. Элдэв янзын зургийг эвлүүлж, бүр сүүлдээ түүний эмэгтэй хүн гэдгийг умартан дайрч давшилсан.

Ер яагаад эмэгтэй хүн сайхан машин авсан сэтгэгдлээ бусадтай хуваалцаж болохгүй. Тийм лав хууль байхгүй.  Хэрвээ та интернэтээс түүний талаарх мэдээлэл хайж үзвэл сайн гэхээс илүүтэйгээр доромжилж, зургийг нь эвлүүлж шоглосон зүйлүүд урсана.

Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд нам, эвслийн бүлгүүдээс бүрдсэн Тавантолгойн тогтоолын төслийн гэрээний нягтлан шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Үүнээс хойш түүнийг ард түмэн болон мэргэжил нэгт нөхдүүд нь хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Мэдээж түүний гол зорилго Тавантолгойн гэрээнд ард түмний эрх ашгийг зөрчсөн зүйл байгаа эсэхийг олох байлаа. Түүнээс өмнө уг төслийг хариуцаж авсан Монгол улсын сайд М.Энхсайхан “Энэ гэрээ монголын талд маш ашигтай” гээл ард түмнийг тархийг угааж байсан боловч М.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхний толгойг угааж амжсангүй.

Тэрээр “Гэрээ маш олон хууль зөрчсөн. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хууль. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” өөрөө лиценз эзэмшигч нь байтал хөрөнгө оруулагч буюу “Энержи Ресурс” талдаа бүх эрх мэдлээ өгөхөөр байгаа юм.

Мөн Газрын тухай хуулийг зөрчиж, газар эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулагчдад шууд дамжуулахаар байсан. Концессын тухай хуулийг мөн зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулиар газрын доорх баялгийг хэн нэгэн хүн өмчлөх эрхгүй.

Гэтэл Тавантолгойн ордын нүүрсийг хөрөнгө оруулагч талд шууд өмчлөх эрхтэйгээр шилжүүлж байгаа юм” хэмээн мэдэгдсэн. Бүр цаашилбал дахиад тендер явуулах ёстой хэмээн хэлсэн. Хэдийн МАН-ын бүлгээс Тавантолгойн төслийг яаралтай хэлэлцэхийг шахаж, шаардан түүн рүү дайрч байсан боловч хэзээ ч тэдгээр хүмүүсийн автлагад алдаагүй.

Нэвтрүүлэг ч уламжлал ёсоор хүчтэй асуултаар дайрч эхэлсэн. 

Харин ч сайн ажиллаж бүх зүйлийг ил гарган Тавантолгойн талаарх бодит, зөв мэдээллийг ард түмэнд хүргэж чадсан. Хамгийн сүүлд тэрээр алдарч сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. Ихэнх зочдоо нь тухай цаг үеийнхээ хамгийн сенсаацтай хүмүүсийг авчирж, хүчтэй хүчтэй асуултаар дайрдаг тэр нэвтрүүлэг Чимэгээ гишүүнийг оролцоход хүн бүр л яанаа гэж байсан.

Нэвтрүүлэг ч уламжлал ёсоор хүчтэй асуултаар дайрч эхэлсэн. Гэсэн ч өөрийнх талаар таатай, таагүй бүх асуултад жинхэн “хийгүй” хариулна гэдэг нь болсон. Түүний нэвтрүүлэгт оролцсоны дараа цахим ертөнц өмнөх шиг ээ шоглох биш харин ч эсрэгээрээ сайшааж, магтан хүлээн авсан. Үүнд ч гэсэн учир бий. Учир нь Л.Эрдэнэчимэг үнэхээр ухаалаг эмэгтэй гэдгийг ард түмэн зөвшөөрсөнд байгаа юм.

Өмнө нь зөндөө дайрч, доромжлуулахдаа хэзээ ч хариуг нь барьж байна гэж хэрүүлийн алим шидээгүй зүгээр л өнгөрдөг байсан нь иргэдэд нилээд таалагдсан. Өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулж чадсан.

Харин дараа жил мөн л тус дүүргээс нэр дэвших бололтой. Гэхдээ цаг хугацаа аажмаар өнгөрөх тусам бүх зүйл өөрчлөгддөг хорвоо шүү дээ.