2010.12.21

ОХУ-д хэлмэгдсэн иргэдийг цагаатгажээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 20 жилд тус комиссын шийдвэрээр 25 мянган хүнийг цагаатгажээ. Харин эрүүгийн хэрэгт хэлмэгдсэн таван мянган хүний бичиг баримт Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа аж.

Цагаатгах ажил ирэх оны нэгдүгээр сарын сүүлчээр дуусгавар болж байгаа юм. Тиймээс шийдэгдээгүй байгаа хүмүүсийн хэргийг нарийвчлан судалж ар гэр, холбогдох хүмүүсээс нь гомдол ирээгүй бол Төр амь насыг нь нэхэмжилж цагаатган нөхөн олговрыг нь олгоно хэмээв. Түүнчлэн ОХУ-д хэл-мэгдсэн 473 Монгол иргэдийн материалыг авчирч шалган шийдвэрлэсэн байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.