Өвөрхангайн даншигийн эрлийз морьдын уралдаан эхэллээ
Өвөрхангайн даншиг
2015.07.24

Өвөрхангайн даншигийн эрлийз морьдын уралдаан эхэллээ

Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадам өнөөдөр эхэлж байна.

Өнөөдөр хөтөлбөр ёсоор наадмын эрлийз морьдын уралдаан болж байна. Харин наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш болно.

Баторшил өргөх даншиг наадмын эрлийз бага насны морьд барианд орлоо. Бага насанд дараах морьд айргийн тавд хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

  1. Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Г.Батсайханы хээр морь. Унаач хүүхэд Т.Сүх-Очир
  2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, аймгийн алдарт уяач У.Пүрэвбаатарын бор халзан. Улсад түрүү авч байсан. Унаач хүүхэд Б.Буяндэлгэр.
  3. Төв аймгийн Богд сумын харьяат Б.Баттүвшингийн сартай хээр морь. Унаач хүүхэд Г.Сүхбат.
  4. Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Г.Доржалтангэрэлийн сартай зээрд морь. Унаач хүүхэд Г.Отгонбаяр.
  5. Төв аймгийн Аргалант сумын харьяат, аймгийн алдарт уяач, улсын заан Д.Амгаланбаатарын бор морь. Унаач хүүхэд Н.Амарбаясгалан.

 

НААДМЫН ХӨТӨЛБӨР:

7 дугаар сарын 24. Баасан гариг

  • 10.00-13.00 Эрлийз бага насны морьдын уралдаан
  • 13.00-16.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан
  • 16.00-20.00 Уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах
  • 20.00-22.00 Даншиг наадамд зориулсан шашин, урлагийн цэнгүүн

7 дугаар сарын 25. Бямба гариг

  • 07.00-10.00 Азарганы уралдаан
  • 10.00-20.00 Даншиг наадмын сурын харваа
  • 11.00-12.30 Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/
  • 12.30-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 13.00-16.00 Их насны морьдын уралдаан
  • 16.00-18.00 Шүдлэн насны морьдын уралдаан
  • 17.00-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 18.00-20.00 Дааган насны морьдын уралдаан
  • 21.00-24.00 “Өндөр гэгээн-380” урлагийн тоглолт, ёслолын буудлага

7 дугаар сарын 26. Ням гариг

  • 07.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан
  • 10.00-13.00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
  • 10.00-16.00 Сурын харваа
  • 11.00-14.00 Хязаалан насны морьдын уралдаан
  • 14.00-16.00 Хүчит бөхийн барилдааны тав, зургаагийн даваа
  • 16.00-17.00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах
  • 17.00-19.00 Хүчит бөхийн барилдааны долоо, найм, есийн даваа
  • 19.00-20.00 Даншиг наадмын хаалтын арга хэмжээ