2010.11.23

МУЗН-ийн ерөнхийлөгчөөр Н.Энхболдыг сонголоо

Монголд хамгийн олон гишүүнтэй төрийн бус байгууллага бол МУЗН билээ. Ам бүл 400 мянгуулаа улаанзагалмайчууд XII их хурлаараа өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээснээ дүгнэхийн хажуугаар ирэх дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөжээ. Өнөөдрийн хурлаар 21 аймгаас ирсэн улаанзагалмайчууд ерөнхийлөгч хийгээд удирдах зөвлөлөө шинээр сонгосон юм. МУЗН ерөнхийлөгчид УИХ-ын дэд дарга Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч З.Жадамба нар нэр дэвшсэн.

Ерөнхийлөгчийг сонгох саналын хуудсыг эгнээ бүрээр тараасан. Санал хураалтад 356 гишүүн оролцсоноос гурван саналыг хүчингүй болгож үлдсэнийг нь тоолжээ. Ингэхэд гишүүдийн 242 нь буюу 68 хувьд Н.Энхболдод итгэл хүлээлгэсэн дүн гарав. Харин гишүүдийн 31 хувь буюу 111 нь З.Жадамбад саналаа өгчээ. МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд "Өндөр хариуцлага хүлээлгэн итгэж сонгосонд баярлалаа. Их хурлаас гаргасан төлөвлөлт шийдвэрийг хэрэгжүүлэх том хариуцлага надад ногдож байна. Бодлого тодорхой учир зөвлөмж дүрмээ дагаж хэрэгжүүлэх болно. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийхээ амлаж байна" хэмээн сэтгэгдлээ хэлсэн. Түүнчлэн улаанзагалмайчууд энэ өдөр сайн үйлсийг дэмжиж бүгд цусаа өгсөн. Мөн УИХ-ын 76 гишүүнд хандаж ирэх жилд тойрогтоо хувиарлах тэрбум төгрөгөөсөө тус бүр 25 саяыг нь улаанзагалмайн санй үйлсэд хандивлахыг уриалсан юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.